bg

Цаг үе, үйл явдал

УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

      Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох  төслийн санхүүжилтээр Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд төрийн болон төслийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр олгосон техник, тоног төхөөрөмж, хөрөнгийн ашиглалт, эзэмшлийг сайжруулахад шаардлагатай дүрэм, журам, стандартыг боловсруулах чиглэлээр уулзалт зөвлөгөөнийг Архангай аймгийн Цэцэрлэг хотод 2024 оны 10 дугаар сарын 02-04-ны өдөр, Хэнтий аймгийн Дадал суманд 2024 оны 10 дугаар сарын 07-09-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан.

            Уулзалт зөвлөгөөнд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга, нягтлан бодогч, судалгаа шинжилгээ, байгалийн нөөцийн хамгаалалт, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн нийт 96 албан хаагч оролцож ажлын туршлагаа солилцож тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцсэн цаг үеэ олсон арга хэмжээ боллоо.

            Хангайн болон баруун бүсийн уулзалт зөвлөгөөнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Зүүн болон төвийн бүсийн уулзалт зөвлөгөөнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт оролцож Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр болон тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, санхүүжилтийг сайжруулах талаар Засгийн газар, яамнаас барьж ажиллах бодлого, чиглэлийн талаар танилцуулж, зөвлөгөөнөөс гарах үр дүн, шийдэлд тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөсөн.

Мөн ХБНГУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Хэльмут Кулитц, ЭСЯ-ны Эдийн засгийн зөвлөх Удо Вэйбер нар  Хангайн бүсийн Мэдээлэл Сургалт Судалгааны бүсийн төвд  зохион байгуулсан "УТХГН-ийн ХЗ-дын техник, тоног төхөөрөмж, Хөрөнгийн ашиглалт, эзэмшилтийг сайжруулах, хэрэгцээ шаардлага" сэдэвт  зөвлөгөөнд оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture