bg

Цаг үе, үйл явдал

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАВ


      Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас
 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслөөс Баруун болон Говийн бүсийн 16 тусгай хамгаалалттай газруудын менежментийг сайжруулах, орчны бүсийн сумын иргэдийн тогтвортой амжиргааг дэмжих зорилгоор өөрөө буулгагч болон , бохир соруулах автомашин, трактор иж бүрдлийн хамт буцалтгүй тусламжаар олгох арга хэмжээ 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс Зүүн бүсээс эхэллээ.

Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Дарьгангын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 2024 оны 08 дугаар сарын 30, 31-ний өдөр, Дорнод аймгийн Халх гол сум, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2024 оны 09 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Төсөл хэрэгжүүлэх нэгж болон тус ажлын гүйцэтгэгч “МБ инжижиринг” компанийн төлөөлөлүүд хүлээлгэн өгч аюулгүй ажиллагааны сургалт зохион байгууллаа. 

uploaded pictureuploaded pictureuploaded picture