bg

Цаг үе, үйл явдал

Орон нутагт томилолтоор ажиллав

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар /KFW/ дамжуулан Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн I үе шатны ажлын хүрээнд Улсын тусгай хамгаалалттай газрын менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр Улсын тусгай хамгаалалттай газруудад хийгдсэн хөрөнгө оруулалт, түүний ашиглалт хамгаалалт, үр ашигт байдалд хяналт хийх ажлаар Төсөл хэрэгжүүлэх нэгжийн баг удирдамжийн дагуу Архангай, Завхан, Булган аймагт томилолтоор ажиллаад ирлээ.

Тус хяналт шалгалтад Хангайн нурууны БЦГ, Тарвагатайн нурууны БЦГ, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны ДЦГ-ын хамгаалалтын захиргааг хамруулсан бөгөөд төслийн хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, эд хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу бүртгэсэн байна гэж дүгнэв.

Цаашид буцалтгүй тусламжаар олгосон эд хөрөнгө, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, хамгаалалтад онцгой анхаарах талаар зарим байгууллагын удирдлагад зөвлөмж өгөв.  uploaded pictureuploaded picture uploaded picture