БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Ганзоригоор ахлуулсан ажлын баг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 06 дугаар 16-ны өдрүүдэд УТХГ-ын Зүүн бүсэд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Ажлын багт тус яамны хэрэгжүүлж буй Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл болон Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төслийн зөвлөх, холбогдох ажилтан нар ажиллаа.
Шалгалтын ажлын хүрээнд Хэнтий аймгийн Биндэр, Батширээт сумдын нутагт орших Хурх, Хүйтний хөндийн байгалийн нөөц газар, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газар, Дадал сумын нутагт орших Онон Балжийн байгалийн цогцолборт газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Зүүн бүсийн салбар, Баян-Овоо суманд орших Хар ямаатын байгалийн нөөцийн газар, Дорнод аймгийн нутаг дахь Дорнод Монголын улсын тусгай хамгаалалттай газар, Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газар, Сүхбаатар аймгийн Дарьганга, Онгон сумдын нутагт байрлах Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай тус тус танилцаж, БОАЖЯ-ны Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл, Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төслийн хүрээнд УТХГ-т нийлүүлсэн хөрөнгийн ашиглалт хамгаалалт, үр ашигт байдалд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах талаар чиглэл өгч ажиллаа.
Томилолтын үеэр мөн Дорнод, Хэнтий аймгийн БОАЖГ, холбогдох байгаль орчны газруудтай уулзалт хийж, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулан, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.