bg

Цаг үе, үйл явдал

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ОРЧНЫ БҮСИЙН СУМУУДАД ЭМНЭЛГИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн / KFW/ хөрөнгө оруулалтаар Байгаль орчны салбарт сүүлийн 30 гаруй жилийн турш улсын тусгай хамгаалалттай газруудын сүлжээг бэхжүүлэх, менежментийг сайжруулах, монгол орны унаган байгалийг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглахад санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлж ирсэн.

 

 Мөн тус төсөл нь тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлээр иргэд рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаагаас тухай бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд  дэмжлэг үзүүлэх нь чухал гэж үзсэн. Улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүс (орчны бүсийн сум) гэдэг нь тухайн газар нутгийг байгалийн унаган төрхөөр хадгалан авч үлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг билээ.

 

Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн /KFW/ 2,3-р үе шатанд хамрагддаг Баруун болон Говийн бүсийн  тусгай хамгаалалттай газруудын Орчны бүсийн 17 сумын Эрүүл мэндийн төвүүдэд хүн эмнэлгийн түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон автомашинуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture