Холбооны бүгд найрамдах Герман улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Кулитц, ЭСЯ-ны хамтын ажиллагааны газрын дарга Удо Вэйбер нар 2024 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр Баян-өлгий, Ховд аймагт айлчиллаа.
Хүндэт зочдыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга нар хүлээн уулзаж хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Орон нутагт ажиллах үедээ "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III" төслийн хэрэгжилтийн үйл явцтай танилцаж, Монгол алтайн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны орчны бүсийн Сагсай сумын эко танхимын үйл ажиллагааг үзэж сонирхлоо. Сагсай сумын Засаг дарга К.Бауыржан зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, ЕБС-ийн захирал С.Арманбек, Эко танхимын багш Т.Бахытгүл, Эко клубын сурагчид зохион байгуулж буй сургалт, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, хүрэх үр дүнгээ хэлэлцэн, өөрсдийн хийсэн бүтээлүүдээс үзүүллээ.
Төслийн санхүүжилтээр Баян-өлгийн Монгол Алтайн Нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны 15 байгаль хамгаалагчдад ЯАМАХА брэндийн мотоциклийг дуулга, бээлий, өвдгөвч зэрэг зориулалтын хамгаалалтын хэрэгслийн хамт гардуулан хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Камелиятын хамт оролцлоо.
Ховд аймагт ажиллах үеэр Мөнххайрханы БЦГ-ын хамгаалалтын захиргаанд ЯАМАХА брэндийн 17ш мотоциклийг дуулга, бээлий, өвдгөвч зэрэг зориулалтын хамгаалалтын хэрэгслийн хамт гардуулан өгөх арга хэмжээнд оролцож, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийг Хурлын дарга Г.Пүрэвганди, Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Хэльмут Кулитц нар байгаль хамгаагалчдад мотоциклийг гардуулан хүлээлгэн өглөө.