bg

Цаг үе, үйл явдал

BACCP ТӨСЛИЙН ДАРААГИЙН ҮЕ ШАТНЫ БЭЛТГЭЛ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер болон KfW банкны төлөөлөлтэй уулзаж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” (BACCP) төслийн

Уулзалтаар төслийн дараагийн үе шатанд хамруулах бүс нутаг, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадыг эхний ээлжинд сонгон тодорхойлох, баталгаажуулах бэлтгэл ажлыг эхлүүлж, төслийн хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын хүрээ болон хэрэгжүүлэх хугацааны талаар хэлэлцэв.

Түүнчлэн Говийн бүсийн тусгай хамгаалалттай газар нутгуудын талаарх нэмэлт мэдээлэл, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн судалж, төслийн шалгуур шаардлагыг хангасан тохиолдолд дараагийн үе шатанд хамруулах боломжийг талууд хэлэлцлээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, ХБНГУ-ын байгаль хамгааллын салбар дахь хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өргөжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах урт хугацааны хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргах бэлтгэл ажлын нэг хэсэг болж байна.