Баруун бүсийн Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн (ТХГН) иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.
Завхан аймгийн БОАЖГ, Хомын талын БЦГ-тай хамтран "Тусгай хамгаалалттай газар нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх нь" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 2024 оны 6-р сарын 9-10-ны өдрүүдэд Хомын Талын Байгалийн Цогцолборт Газрын Тахь жуулчны баазад зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Увс, Ховд, Завхан аймгийн БОАЖГ, Монгол элс, Хар ус нуур, Хан хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаа, Завхан аймгийн Дөрвөлжин сумын ЗДТГ, Байгаль орчин аялал жуулчлалын яамны дэд сайд М.Ганбаатар болон албаны бусад хүмүүс оролцов.
Хэлэлцүүлгийн зорилго нь баруун бүсийн хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар нэн ховор, ховор амьтныг хамгаалах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын тогтолцоог бэхжүүлэх асуудлаар бодлогын төлөвлөлт хийх, түүнд олон улсын төсөл хөтөлбөрийн дэмжлэг авах, орон нутгийн хөгжлийн бодлогод тусгахад оршино.