bg

Цаг үе, үйл явдал

ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БУЙ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНД МОТОЦИКЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨӨР ӨНӨӨДӨР ЭХНИЙ АЧАА БАРАА БАРУУН АЙМГИЙН ЧИГЛЭН ХӨДӨЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд тус яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслийн санхүүжилтээр “Баруун бүсийн болон сонгогдсон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадыг мотоциклээр хангах” гэрээг “Протек” ХХК-тай байгуулан ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд төсөлд хамрагдсан Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нутаг дэвсгэрт орших 12 хамгаалалтын захиргаа болон зүүн болон говийн аймгуудаас төсөлд сонгогдсон нэр бүхий 7 хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдыг YAMAHA брэндийн 200 ширхэг мотоцикл, ACERBIS брэндийн дуулга, бээлий, өвдгөвч зэрэг зориулалтын хамгаалалтын иж бүрэн хэрэгслийн хамт хангах юм.
Гэрээний дагуу нийлүүлэгч байгууллага нь 10 аймгийн төвд тус бүрд хуваарийн дагуу тээвэрлэн хүргэж, инженер техникийн мэргэжилтнүүдийн баг угсарч, ашиглалтын заавар зөвлөмж өгч хүлээлгэн өгөх ба өнөөдөр эхний ачаа бараа баруун аймгийг чиглэн хөдөлж байна.
Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа хүрч ажиллах нөхцөл боломж сайжирч, хуулийг хэрэгжилтийг хангах, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийн тоог бууруулах, биологийн олон янз байдлын судалгаа, мониторингийн давтамж сайжирч, ахиц дэвшил гарна гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
uploaded picture