bg

Цаг үе, үйл явдал

Байгаль орчны байгууллагуудад болон сонгогдсон 7 хамгаалалтай газрын захиргаанд бартаат замын автомашин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкаар дамжуулан БОАЖЯ-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р үе шатыг 2020 оны 3-р сараас  эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл нь Монгол Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд төслийн гол зорилго оршино.

 Төслийн хүрээнд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 14 хамгаалалтын захиргаа болон 2 байгаль орчны байгууллагад Nissan Patrol GRX Y61 загварын бартаат замын туулах чадвар сайтай 16 ширхэг автомашиныг гардуулж хүлээлгэн өгөв.

Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа хүрч ажиллах нөхцөл боломж сайжирч, хуулийг хэрэгжилтийг хангах, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийн тоог бууруулах, биологийн олон янз байдлын судалгаа, мониторингийн давтамж сайжирч биотехникийн арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэхэд ахиц дэвшил гарна гэж үзэж байна.

          Автомашин хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагааг өнөөдөр Ниссан төв оффисийн гадна талбайд зохион байгуулсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон БОАЖЯ-ны холбогдох албаныхан болон төсөл хэрэгжүүлэгч нэгж, Зөвлөх багийн төлөөлөл оролцлоо.

uploaded pictureuploaded pictureuploaded picture
uploaded picture