bg

Тендерийн үр дүн

Байгаль хамгаалагчийн байрны барилгын нэг маягийн зураг, төсөв боловсруулах тендерийн үр дүн

2024-05-24

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-аар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй  “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс зарласан “Байгаль хамгаалагчийн байрны барилгын нэг маягийн зураг төсөл, зардлын тооцоог боловсруулах” тендерт шалгарсан “Инженеринг суппорт сервис” ХХК -д  Захиалагч 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулах эрх олголоо.


Үр дүн:


• Тендерт шалгарсан оролцогч: Монгол Улсад бүртгэлтэй “Инженеринг суппорт сервис” ХХК;

• Гэрээний эхлэх болон дуусах хугацаа: Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажсан өдрөөс хойш 120 хоног;

• Гэрээний үнэ: 54,500,000.0 (Тавин дөрвөн сая таван зуун мянга) төгрөг;

 

Төслийн вэбсайт дээр нийтлэгдсэн тус тендерийн урилгыг доорх холбооснуудаар орж харна уу.


https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1713407195146


https://www.baccp.mn/ad/detail/67