bg

Хүний нөөцийн сонгон шалгаруулалт

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

2025-02-13

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн банк (KfW)- aaр дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн 2 ба 3 дугаар үе шатыг хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Тус төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан сонгон шалгаруулж ажиллуулах хэрэгцээ шаардлагатай байгаа болно.
 
Ерөнхий шаардлага:
Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээ конвенц, ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Тусгай гэрээний дагуу Tөслийн үндсэн баримт бичигт үндэслэн төслүүдийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, тулгарч байгаа асуудлыг тодорхойлж залруулах, төслүүдийн гүйцэтгэл, үр дагавар, үр нөлөөг үнэлэх, сайжруулах, гарсан ахиц, дэвшлийг хэмжих, ирээдүйд хэрэгжүүлэх төслийн цар хүрээ, чиглэлийг тогтоох, төслийн үр дүнг дүгнэх, танилцуулах, зөвлөмж өгөх, төслийн тогтвортой байдлыг хангах;
А. Ажлын цар хүрээ
-Төслийн үйл ажиллагааг үр дүнтэй төлөвлөх, тухайн жилийн төлөвлөгөөг хамтран боловсруулж батлуулах;
- Төслийн тухайн жилийн үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд явцын мониторинг хийх, хяналт тавих, тайлагнах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар санал дэвшүүлж удирдлагад зөвлөмж хүргүүлэх;
- Засгийн газраас батлагдсан хүчин төгөлдөр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг дүрэм, журмын дагуу төслийн сар, улирал, хагас, бүтэн жилийн тайлан, биелэлтийг боловсруулж, хянуулан холбогдох талуудад хүргүүлэх;
- Төслийн үйл ажиллагааны тайланг чиглэл бүрээр нэгтгэн, тайлагнах;
- Төслийн нөлөөллийн мониторинг хийх тогтолцоог бий болгох, санхүүжүүлэгч байгууллагад танилцуулж, зөвшөөрөл авах;
- Төслийн зорилго, зорилтууд, тавьсан шалгуур үзүүлэлттэй уялдуулан төслийн үр дүн, үр нөлөөнд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж, тайлагнах, төслийн үр дүнг дээшлүүлэх зөвлөмж өгч, хэрэгжилтийг хангах;
- Засгийн газраас баталсан хүчин төгөлдөр “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”-ын “Төслийн үнэлгээний тайлангийн загвар”-ын дагуу Төслийн хяналт-шинжилгээний тайланг гаргаж төслийн Удирдах хорооны хурлаар танилцуулах;
- Төслийн хэрэгжилт, үр дүнд ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн /KFW/ банктай хамтран явцын үнэлгээ хийсэн байх, үнэлгээг тайлан, холбогдох бичиг баримтаар албажуулсан байх;
- Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн удирдлагын мэдээллийн системд төсөл үйл ажиллагааны тайлан, мэдээ, төслийн хэрэгжилт, явцын гүйцэтгэл зэрэг холбогдох мэдээллийг оруулж, цахим хэлбэрээр архивласан байx;
- Төслийн үйл ажиллагааны тайлан, мэдээг танилцуулга хэлбэрээр бэлтгэх;
- Төслийн тухайн жилийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж батлуулах;
- Төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллах, дутагдлыг арилгах талаар зөвлөмж өгөх;
- Төслийн ажлуудын гүйцэтгэлд газар дээр нь хяналт тавьсан, мониторинг, үнэлгээг хийсэн, орон нутагт томилолтоор ажилласан байх;
- Үйл ажиллагааны сарын төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг сар сараар тайлагнах;
Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага
Ажилд горилогч нь дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:
Боловсрол:
Бакалавр түүнээс дээш зэрэгтэй.
Мэргэжил:
052 Хүрээлэн буй орчин
0712 Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи
041 Бизнес ба удирдахуй
042 Эрх зүй
0511 Биологи
Мэргэшил:
Хяналт шинжилгээ, үнэлгээгээр мэргэшсэн байх.
Туршлага:
Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал болно.
Ур чадвар:
- Монгол Улсын Засгийн газрын хууль тогтоомж болон бусад олон улсын санхүүгийн байгууллагын бодлого, удирдамж, төслийн хэрэгжилт, журмын талаарх ойлголт, мэдлэгтэй байх;
- Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл боловсруулах, харьцуулалт хийх, нэгтгэж дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах;
- Судалгааны дүн, мэдээлэлд тулгуурлан бодлогын үндэслэлтэй санал, дүгнэлт, зөвлөмж, боловсруулах;
- Шийдвэрийн шууд ба шууд бус үр дагаврыг үнэлж, шийдлийн хувилбарыг боловсруулах;
- Асуудлыг шийдвэрлэхдээ хууль журам, ёс зүйн зарчимд нийцүүлэн ашиг сонирхлоос ангид байх;
- Оффисын хэрэглээний программ, техник тоног төхөөрөмжийг бүрэн эзэмшсэн байх;
- Ажлын ачаалал даах чадвартай байх;
- Монгол, англи хэлний аман болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй байх;
- Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;
В. Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
Сонгон шалгаруулалтад оролцогч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
- Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;
- CV (англи хэл дээр)
- Шалгаруулалтад оролцохыг хүссэн захидал (англи хэл дээр);
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Боловсролын диплом, гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/;
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал/-ийн тодорхойлолт;
- Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт 2-с доошгүй байгууллагаас ирүүлсэн байх. /мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох мэдээлэл, баримтыг тусгах/
- Англи хэлний мэдлэгийн түвшинг нотлох гэрчилгээ;
- Ял шийтгэл эдэлж байсан эсэх e-mongolia-ийн лавлагаа.
Санамж:
Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно. Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.
Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийнэ, ярилцлагын үеэр ажлын туршлага, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслийн албан өрөөнд (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан-Уул” цамхаг, 12 давхар 1201 тоот) 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагаас өмнө дугтуйнд хийн битүүмжилж ирүүлнэ үү.
Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70140156 дугаартай утсаар холбогдоно уу.