bg

Хүний нөөцийн сонгон шалгаруулалт

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ЗОХИЦУУЛАГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

2025-01-20

 
Огноо: 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн банк (KfW)- aaр дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн 2 ба 3 дугаар үе шатыг хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Тус төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Зохицуулагч сонгон шалгаруулж ажиллуулах хэрэгцээ шаардлагатай байгаа болно.
✅Ерөнхий шаардлага:
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээр, Германы сэргээн босголт, зээлийн банктай байгуулсан Тусгай гэрээний заалтуудыг баримталж, уг төслийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсөл хэрэгжүүлэх нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангах, ТХН-ийн ажлын үр дүнг хариуцах, төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, тайлагнах;
✅А. Ажлын цар хүрээ
- Төслийн хэрэгжилтийн хуваарь, төсвийн тооцоог санхүүжүүлэгч байгууллага, захиалагч тал, төслийн удирдах хороо (ТУХ)-той зөвшилцөх, шинэчлэх, батлуулах, арга хэмжээний төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
- ТХН-ийн ажлын үр дүнг хариуцаж, төслийн бусад ажилтны хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилтийг хянах, дүгнэх, гэрээг сунгах, цуцлах болон тухайн ажилтныг урамшуулах, хариуцлага тооцох талаар санал боловсруулж, төслийн захиралд танилцуулах;
- Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчаас эрх олгогдсоны дагуу ТХН-ийн тогтвортой, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээнд гарын үсэг зурах, биелэлтэд хяналт тавих;
- Төслийн үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор мэдээлэл түгээх, уулзалт зохион байгуулах зэрэг талуудтай харилцах, тэднийг татан оролцуулах, зөвшилцөх асуудлыг оновчтой зохион байгуулах явдлыг хангуулж ажиллах;
- Төслийн үйл явцын улирал, жилийн тайлан боловсруулж, Сангийн яам, БОУАӨЯ болон холбогдох бусад байгууллагын шаардлагад нийцсэн загварын дагуу бэлтгэж, холбогдох байгууллагуудад цаг тухайд нь хүргүүлэх;
- Төслийн хүрээнд хийгдэх худалдан авах ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасны дагуу удирдан зохион байгуулж, чиглүүлэх;
- Төслийн санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэж холбогдох байгууллагуудад хүргүүлэх ажилд төслийн техникийн ахлах зөвлөхтэй хамтран хяналт тавьж ажиллах;
- Гадаадын тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь хүргүүлэх;
- ТУХ-ны баталсан төсөв, төлөвлөгөөний дагуу төслийн хөрөнгийг холбогдох журмын дагуу удирдах, зарцуулалтад хяналт тавих, төслийн дэд данснаас хийгдэх санхүүжилтийг хянан баталгаажуулах;
- Шууд төлбөр болон нөхөн дүүргэлтийг цаг хугацаанд донор байгууллага руу илгээх, тайлагнах;
- Төслийн хүрээнд нийлүүлэх бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, ажлын даалгаврын биелэлтийг дүгнэж, явц, үр дүнг төслийн захирал, ТУХ-д танилцуулах;
- Төсөл хэрэгжүүлэх явцад байгууллагын болон төслийн эрсдэлийг үнэлэх, эрсдэлийн гол хүчин зүйлсийг тодорхойлох, эрсдэлийг даван туулах, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах;
✅Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага
Ажилд горилогч нь дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:
✅Боловсрол:
Байгаль орчны болон холбогдох чиглэлээр мэргэшсэн байх, удирдлагын менежмент эсвэл адилтгах чиглэлээр зохих Магистр/доктор мөн түүнээс дээш боловсролын зэрэгтэй.(гадаадад боловсрол дээшлүүлсэн бол давуу тал болно).
✅Мэргэжил:
Бизнес ба удирдахуй /041/, Хүрээлэн буй орчин /052/, Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи /0712/
✅Мэргэшил:
Удирдан зохион байгуулах чадвартай менежер байх;
✅Туршлага:
Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан үүнээс 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх, Зохицуулагч түүнтэй адилтгах албан тушаалд ажилласан байх, Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал болно.
✅Ур чадвар:
- Монгол Улсын Засгийн газрын хууль тогтоомж болон бусад олон улсын санхүүгийн байгууллагын бодлого, удирдамж, төслийн хэрэгжилт, журмын талаарх ойлголт, мэдлэгтэй байх;
- Монгол, англи, герман хэлний аман болон бичгийн сайн мэдлэгтэй байх;
- Асуудал дэвшүүлэх, бичиг баримт боловсруулах, илтгэх удирдан зохион байгуулах ур чадвартай байх;
- Байгууллагын олон төрлийн үйл ажиллагаа болон төслийн нэгжийг удирдан зохион байгуулах туршлага, чадвартай байх;
- Манлайлах төлөвлөх, багаар ажиллах, хянан зохицуулах чадвартай байх;
- Шийдвэрийн баримт бичиг боловсруулах хууль, эрх зүйн мэдлэгтэй байх;
- Оффисын хэрэглээний программ, техник тоног төхөөрөмжийг бүрэн эзэмшсэн байх;
- Ажлын ачаалал даах чадвартай байх;
- Монгол, англи хэлний аман болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй байх;
- Ёс зүйн харилцааны өндөр ур чадвартай байх;
- Холбогдох талуудын уялдаа холбоог хангах бүрэн чадамжтай байх;
✅В. Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
Сонгон шалгаруулалтад оролцогч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
· Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;
· CV (англи хэл дээр)
· Шалгаруулалтад оролцохыг хүссэн захидал (англи хэл дээр);
· Иргэний үнэмлэхний хуулбар;
· Боловсролын диплом, гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/;
· Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал/-ийн тодорхойлолт;
· Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт 2-с доошгүй байгууллагаас ирүүлсэн байх. /мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох мэдээлэл, баримтыг тусгах/
· Англи хэлний мэдлэгийн түвшинг нотлох гэрчилгээ;
· Ял шийтгэл эдэлж байсан эсэх e-mongolia-ийн лавлагаа.
✅Санамж:
Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно. Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.
Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийнэ, ярилцлагын үеэр ажлын туршлага, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслийн албан өрөөнд (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан-Уул” цамхаг, 12 давхар 1201 тоот) 2025 оны 01 сарын 27-ний өдрийн 12:00 цагаас өмнө дугтуйнд хийн битүүмжилж ирүүлнэ үү.
✅Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70140156 дугаартай утсаар холбогдоно уу