bg

Хүний нөөцийн сонгон шалгаруулалт

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ЖОЛООЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

2024-11-08

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэргээн босголт зээлийн банк (KfW)-аар дамжуулан "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн 2 ба 3 дугаар үе шатыг хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн иргэдийн амьжиргааны түвшнийг

 дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Тус төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Ховд аймагт жолооч сонгон шалгаруулж ажиллуулах хэрэгцээ шаардлагатай байгаа болно.

 Ерөнхий шаардлага:

Албаны машины бүрэн бүтэн байдлыг хангана, өдөр тутам машин жолоодно, орон нутагт албан томилолтоор ажиллана (Амралтын өдрүүд, оройн цагаар ажиллах тохиолдол гарна)

 А. Ажлын цар хүрээ

(i)         Машин жолоодохдоо тээврийн хэрэгслийн болон зорчигсдын аюулгүй байдлыг ханган, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах;

(ii)        Албан томилолттой холбоотой бүхий л бэлтгэл ажилд оролцох, томилолтын өмнө болон дараа техникт шалгалт хийж байх;

(iii)       Шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэлд жижиг засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн засвар, цэвэрлэгээ, арчлалтын хугацааг төлөвлөн хэрэгжүүлж, тайлагнах;

(iv)       Шатахууныг цаг тухайд нь цэнэглэх, албан томилолтын болон бусад холбогдох бүртгэлийг хөтлөх;

(v)        Төслийн бичиг баримтыг хүргэх, авах,  олшруулах, архивлах, төслийн эд хөрөнгийн тооллогод оролцох, сургалт, семинар, бусад арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, оффисын жижиг хэмжээний засварын ажлыг хариуцах;

(vi)       Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх.

 

Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага

Ажилд горилогч нь дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Бүрэн дунд түүнээс дээш боловсролтой;
  • Хүчин төгөлдөр жолооны үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэх болон бусад шаардагдах зөвшөөрлүүдтэй байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Олон улсын төсөл хөтөлбөрт 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Автомашины үзлэг оношилгоо, засварын чадвартай (Компьютер, IT-ын мэдлэгтэй бол давуу тал болно)
  • Ярианы англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Архи, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэдэггүй байх, хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх;
  • Олон хоног томилолтоор ажиллах, илүү цагаар ажиллах, ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх;
  • Бие махбодын болон сэтгэхүйн хувьд эрүүл байх;
  • Цаг барих, зохицуулах ур чадвар, сахилга бат өндөртэй, харилцааны соёлтой, ёс зүйтэй байх.

В. Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Тухайн албан тушаалд өргөдөл гаргаж буй шалтгаан болон ажил горилогчийн туршлага, ур чадвар нь ажлын байрны шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж буйг тайлбарласан захидал (1 хуудаснаас илүүгүй);
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Замын цагдаагийн газрын тодорхойлолт;
  • Ял шийтгэлгүй тодорхойлолт;
  • Жолооны үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар;
  • Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт (гаргасан хүний утас, мэйл хаяг);
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • Диплом, сертификат болон холбогдох бичиг баримтын хуулбарууд.

 Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслийн албан өрөөнд (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан-Уул” цамхаг, 12 давхар 1201 тоот) 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 12.30 цагаас өмнө хүргүүлнэ үү. Мөн piubaccp@gmail.com хаягаар ирүүлэх боломжтой.

 Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70140156 дугаартай утсаар холбогдоно уу.

 Анхаарах зүйлс:

  • Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.
  • Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.
  • Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, (i) сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх, (ii) ярилцлагын үеэр ажлын туршлага, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.