Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,III төслийн санхүүжилтээр баруун бүсийн Баянхонгор аймгийн Их богдын БЦГ, Говь-алтай аймгийн Монгол элсний БЦГ-т бартаат замын 4 дугуйт мотоцикл, Говь-алтай аймгийн Хүйсийн говь, Цэцэг нуурын сав газрын захиргаа, Завхан аймгийн Хомын талын БЦГ, Ховд аймгийн Хар ус нуур орчмын УТХГ, Мөнххайрханы БЦГ,
Баян-өлгий аймгийн Монгол алтайн нурууны УТХГ, Увс аймгийн Увс нуурын ай савын УТХГ, Хяргас нуурын БЦГ зэрэг байгууллагуудад Усан завь хүлээлгэн өглөө.
Тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Протек” ХХК 2024 оны 06 дугаар сарын 30-аас 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд орон нутагт нь тээвэрлэн хүргэж өгч, угсарч, ажиллагааг шалган хүлээлгэн өгч, ашиглалтын зааврыг өгч, нуур гол бүхий газарт туршилт хийж үзүүллээ.
Энэхүү дэмжлэгийг үр дүнд томоохон нуур, гол мөрөн бүхий УТХГ-ын Хамгаалалтын захиргаад үйл ажиллагаандаа ашиглах шаардлага хангасан техник, тоноглолоор хангагдаж, усан орчинд ажиллах нөхцөл боломж бүрдэж, нуурын эргүүл, хяналт шалгалт, усны судалгаа шинжилгээ, загас агнуурын хэрэг зөрчлийг бууруулахад онцгой ач холбогдолтой боллоо хэмээн талархан хүлээн авч байна.