bg

Цаг үе, үйл явдал

ТӨСЛИЙН ЯВЦЫН ҮНЭЛГЭЭНИЙ БАГ ГОВЬ-АЛТАЙ, ХОВД АЙМАГТ АЖИЛЛАА

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн явцын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийхээр Герман улсын Сэргээн босголт, зээлийн банкны секторын дарга Стефани Күх, менежер Лидия Примаченко, ахлах зөвлөх Маттиас Бэхтолсхайм, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, төсөл хэрэгжүүлэх нэгж, төслийн зөвлөх багийн төлөөлөл орсон үнэлгээний баг 2025 оны 08 дугаар сарын 28-аас 09 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Говь-алтай, Ховд аймгуудад ажиллаа.
 
Үнэлгээнд Говь-алтай аймгийн Байгаль орчны газар, УЦУОШТөв, Сум дундын ой анги, Хүйсийн говь, Цэцэг нуурын сав газрын захиргаа, Говийн их ДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын захиргаа, Ховд аймгийн Мянган угалзатын БЦГ, Мөнххайрханы БЦГ, Хар ус нуур орчмын УТХГ, Үенч Бодонч Булган голын сав газрын захиргаа, Ховд аймгийн Цэцэг, Булган, Алтай сумын ЗДТГазар, Сумдын ЭМТ, Ерөнхий боловсролын сургууль болон орчны бүсийн сумдын амьжиргаа дэмжих зорилтын хүрээнд дэмжлэг авсан иргэд хамрагдлаа.
 
Явцын үнэлгээний баг орон нутагт ажиллахдаа:
• Хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, төслийн санхүүжилтээр хийгдсэн хөрөнгө оруулалт, олгогдсон техник тоног төхөөрөмж, сургалт судалгааны багаж хэрэглэгдэхүүний бүртгэл, ашиглалт, хадгалалт хамгаалалтыг шалгаж, гарч буй үр дүн, тогтвортой байдал, цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон уулзалт, ярилцлага хийлээ.
• Орчны бүсийн тогтвортой амьжиргаа дэмжих ажлын хүрээнд төслөөс олгосон хүлэмж, услалтын системийн дэмжлэг авсан төсөл хэрэгжүүлэгч нарын үйл ажиллагаатай танилцаж, үр дүнгийн талаар уулзалт хийж санал солилцлоо.
• Төслийн хүрээнд Ховд аймгийн Алтай суманд баригдах Говийн их ДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын захиргааны барилгад сумаас олгосон газрын нөхцөл байдлыг үзэж танилцаж, ОУ-ын тахь группийн төлөөлөл болон сумын удирдлагатай уулзаж харилцан ярилцлаа.
 
Үнэлгээний баг хамтрагч талуудтай цаашдын хамтын ажиллагаанд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцон, төслийн хэрэгжилтийн явц, төлөвлөгөө, одоогийн тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцсан нь талуудын хамтын ажиллагаа сайжирч, төслийг оновчтой хэрэгжүүлэхэд үр дүнгээ өгөх юм.
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture