bg

Байгаль орчин, нийгмийн менежмент

Байгаль орчин, нийгмийн менежментийн бодлого (БОНМБ) нь “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II болон III-р үе шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд төслийн үр дүнг сайжруулах, байгаль орчин, нийгмийн аливаа болзошгүй сөрөг эрсдэл, нөлөөллийг тодорхойлох, байгаль орчин, нийгмийн үр дагаврыг сайжруулахад стандарт арга хэмжээ юм.

БОНМБ нь хөдөлмөрийн менежмент, эрүүл ахуй, аюулгүй байдал, олон нийтийн эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн тогтвортой байдал, оролцогч талууд болон олон нийтийн оролцоо, үр ашиг хүртэх, хуваарилах, газар ба нөөцийн баялгийн хүртээмж, соёлын өвийг хамгаалах зэрэг асуудлуудыг авч үздэг.

БОНМБ нь болзошгүй эрсдэл, нөлөөллийг тодорхойлох боломжтой үйл ажиллагааг хянан шалгах журам, сөрөг асуудлыг багасгах, бууруулах стандарт арга хэмжээ, төслийн хэрэгжилтэд хяналт тавих арга барилыг агуулдаг.

БОНМБ-ыг Монгол улсын байгаль орчин, нийгмийн бодлого, хууль тогтоомж, түүнчлэн Германы сэргээн босголт, зээлийн банкны тогтвортой байдлын удирдамжид төслийн үйл ажиллагааг нийцүүлэх зорилгоор боловсруулсан.

Болзошгүй эрсдэл, нөлөөлөл нь тодорхой түвшинд хүрсэн тохиолдолд Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөг (БОНМТ) Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Германы сэргээн босголт, зээлийн банкны тогтвортой байдлын удирдамжид нийцүүлэн боловсруулна.

Төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь иргэдийн одоо байгаа амьжиргаа, нөөц бололцоонд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээ (ННҮ) боловсруулна. ННҮ нь нөлөөлөлд өртсөн хүмүүстэй хамтын гэрээ байгуулж, зохих нөхөн олговрыг олгож, боломжит үр өгөөжийг тэгш шударгаар хуваарилах ёстой. 

БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН МЕНЕЖМЕНТИЙН БОДЛОГО

2024-01-22 Татах