bg

Худалдан авах ажиллагааны Удирдамж

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт, Зээлийн банк (KfW)-аар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р үе шатны үйл ажиллагаа 2020 оны 3 дугаар сараас эхлэн үргэлжилж байна.  


“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн 2, 3 дугаар үе шат нь тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүс нутгийн тогтвортой байдлыг хангахдаа улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн болон орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилготой тул зөвхөн тусгай хамгаалалттай газар нутагт гэлтгүй байгалийн нөөц баялаг, биологийн олон янз байдал, экосистемийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллагуудыг дэмжсэнээр талуудын хамтын ажиллагааг хангах, биологийн олон янз байдлыг хамгаалах төслийн үндсэн зорилгод нийцэж эерэг нөлөө үзүүлэх хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн Төслийн 3 дугаар шатны Санхүүжилтийн болон Тусгай гэрээний 4.1 (Award of Contracts for Goods and other Services)-д заасны дагуу зохион байгуулна.


Тусгай гэрээний 4 дүгээр хавсралтад Донор орны хамтран ажиллагч бүх л орнуудын худалдан авах ажиллагаандаа дагаж мөрддөг Түншлэгч улсуудтай хийх Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Зөвлөх үйлчилгээ, Ажил, Үйлдвэр, Барааны болон Зөвлөхийн бус үйлчилгээ худалдан авах ажиллагааны удирдамж”-ыг баталсан байдаг. 

KFW-ийн худалдан авах ажиллгааны удирдамж

2024.01.16 Татах

Төслийн худалдан авах ажиллагааны явц, ашиглах баримт бичгийн тухай

2024.01.16 Татах