Төсөлтэй холбоотой таны санал, хүсэлт, гомдлыг хүлээн авна. Төсөл хэрэгжих хугацааны аль ч үед гаргаж болох бөгөөд албан бичиг, цахим шуудан буюу и-мэйл хаяг, төслийн цахим хуудасны гомдол, санал өгөх хэсгээр болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн утсаар гаргаж болно.
7014-0156
www.baccp.mn (Санал гомдол хүлээн авах цэс)
grmbaccp@gmail.com
Улаанбаатар хот 17000, Хан-Уул дүүрэг, Шаравын гудамж, Хан-Уул цамхаг, 1201 тоот
Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн Байгаль орчин нийгмийн менежментийн асуудал хариуцсан ажилтан тухайн гомдлыг хүлээн авч, бүртгэн, нууцлалтайгаар хянан шийдвэрлэнэ. Хүлээн авсан асуудлыг бүртгэн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэхээр ажиллах бөгөөд хариуг албан бичиг, утас, цахим шуудан зэрэг аль тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ (Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-р зүйл).
Санал, хүсэлт, гомдлын системийг иргэд, хамтран ажиллаж буй байгууллага, төслийн үйл ажиллагаанаас ашиг хүртэгчид болон төслийн үйл ажиллагаанд өртөж болзошгүй бүх оролцогч талуудад төсөл үйл ажиллагаатай холбоотой хариулт өгөх зорилгоор нэвтрүүлсэн. Энэхүү систем нь төслийн үйл ажиллагааг ил тод, тогтвортой явуулахад чухал ач холбогдолтой юм.