ХБНГУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд БОУАӨЯ-наас хэрэгжүүлж буй БОЯБХУАӨДЗ төслийн санхүүжүүлэгч байгууллага болох ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн (KFW) банкны явцын үнэлгээний баг жил бүр Монгол Улсад ирж ажилладагийн дагуу 2024 оны ээлжит томилолтоор Германы Сэргээн босголт, зээлийн банкны төслийн менежер Лидия Примаченко, техникийн ахлах инженер Маттиас Бэхтолсхайм, Монгол дахь багц төслийн зохицуулагч Г.Эрдэнэбаясгалан, БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт, төслийн зөвлөх багийн техникийн ахлах зөвлөх Александр Градел, дэд ахлах зөвлөх П.Галрагчаа, орчуулагч Э.Сугармаа, төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч М.Болдбаяр, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан Ц.Энхсайхан бүхий бүрэлдэхүүнтэй үнэлгээний баг БОУАӨ-ийн сайдын баталсан удирдамжийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллалаа.
Томилолтын явцад УТХГ-ын Их газрын чулуу, Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаад өөрийн үйл ажиллагааны танилцуулгыг хийж, төслийн хөрөнгө оруулалтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, санал солилцлоо. Ажлын баг нь байгалийн цогцолборт газруудын хамгааллын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, төслийн хүрээнд нийлүүлсэн хөрөнгө оруулалтын бүртгээ, тэдгээрийн ашиглалт, эзэмшил, тогтвортой байдалд үнэлгээ хийлээ.
Энэ удаагийн томилолтын зорилго нь төслийн II, III шатны 2020-2022 оны хэрэгжилттэй танилцах, төслийн хүрээнд оруулсан хөрөнгө оруулалтын тооллогыг хийх, тэдгээрийн ашиглалт, эзэмшил, тогтвортой байдалд мониторинг, үнэлгээ хийх, төслийн II шатны урт хугацааны төлөвлөгөөг боловсруулах, III, IV шатны хэрэгжилтийн стратеги төлөвлөгөөг хэлэлцэх, тохирч, төслийн тогтвортой байдлыг хангахад оршино.