bg

Цаг үе, үйл явдал

ГЕРМАНЫ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

    Монгол Герман улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Германы өдөр” нээлттэй өдөрлөг 2024 оны 09 дүгээр сарын 20-ныөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
     Герман улс нь 1991 оноос хойш эдийн засаг, эрх зүй, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэл, байгаль орчныг хамгаалах, тогтвортой эрчимхүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг өдөрлөгт “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн нэгж оролцож Тусгай хамгаалалттай газрын менежментийгсайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа.
    Тус арга хэмжээнд ХБНГУ-аас Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон бизнесийн чиглэлээр хамтран ажилладаг 50 гаруй байгууллагууд оролцож үйл ажиллагаагаа сурталчиллаа.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture