2024-09-16
Нэг. Зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгчийн үзүүлэх үйлчилгээ
Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ хууль, конвенц ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу төслийн үндсэн бичиг баримт, логик хүрээнд үндэслэн төслийн бүхий л үйл ажиллагааг хууль журамд нийцүүлэн шийдвэрлүүлэх;
Хоёр. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн ажилтанд тавигдах шаардлага:
Багийн ахлагч нь хууль зүйн дээд боловсролтой, иргэний болон гэрээний эрх зүй, Олон Улсын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн Англи, Герман хэлний мэдлэгтэй байх;
Жич: Дээрх ажилтан нар нь сонгон шалгаруултад оролцогч хуулийн этгээдийн үндсэн эсхүл гэрээт ажилтан байна.
Гурав. Багийн гишүүн бүр ур чадвараа нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ:
Мэргэжилтний CV буюу дэлгэрэнгүй танилцуулга;
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй хуулийн этгээд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслийн албан өрөөнд (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан-Уул” цамхаг, 12 давхар 1201 тоот) 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12.30 цагаас өмнө хүргүүлнэ үү.
Дээрх ажлын талаар тодруулга шаардлагатай бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70140156 дугаартай утсаар холбогдоно уу.