2024-07-22
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн
газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын
яам, Сэргээн босголт зээлийн банк (KfW)-аар дамжуулан "Биологийн олон янз
байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн 2 ба 3
дугаар үе шатыг хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь Монгол улсын тусгай хамгаалалттай
газар нутгийн (ТХГН) менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг
хамгаалах, орчны бүсийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Тус төслийн Төсөл
хэрэгжүүлэх нэгжид Барилгын асуудал хариуцсан ажилтан сонгон шалгаруулж
ажиллуулах хэрэгцээ шаардлагатай байгаа болно.
Ерөнхий шаардлага:
А. Ажлын цар хүрээ
·
Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ хууль, конвенц
ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу төслийн үндсэн бичиг баримт, логик хүрээнд
үндэслэн төслийн барилгын чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар аливаа
шийдвэрийг хууль журамд нийцүүлэн гаргуулах, шийдвэрлүүлэх;
·
Төслийн хүрээнд байгуулагдаж буй барилга байгууламжийн хэрэгцээ
шаардлага, зураг төсөл, төсөв боловсруулах, барилга байгууламж барихтай
холбоотой
ажлуудад зөвлөх, гэрээний явц, гүйцэтгэл, чанарт хяналт тавих, гэрээг байгуулах
ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
·
Төслийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн
яам болон Барилга хот байгуулалтын яам, бусад холбогдох байгууллагатай
холбоотой баримт бичиг, хууль эрх зүйн зохицуулалт шаардсан албан бичгүүдийг
боловсруулах, хянах, албажуулах, батлуулах;
·
Тусгай хамгаалалттай газрууд болон орчны бүсийн
менежменттэй холбоотой барилга байгууламжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох
чиглэлээр бусад ажилтнуудтай хамтран ажиллах, төлөвлөгөө боловсруулж,
хэрэгжилтийг хангах;
·
Төслийн хүрээнд улсын Тусгай хамгаалалттай газар нутаг,
тэдгээрийн орчны бүсэд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, барилга байгууламжуудын,
ашиглалтын нөхцөлүүдийг холбогдох хууль, тогтоомжуудын дагуу тодорхойлох,
ашиглалтыг, сайжруулах талаар дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах;
·
Төслийн хүрээнд
барих барилга байгууламжийн хэрэгцээ шаардлага, төлөвлөгөө, зураг төсөл,
төсвийн талаар төслийн санхүүжүүлэгч байгууллага, Зөвлөх баг, гадаад, дотоодын
бусад зөвлөхүүдтэй санал солилцон хамтран ажиллаж холбогдох шийдлүүдийг цаг
хугацаанд нь гаргуулах;
·
Төслийн хүрээнд
аливаа барилга байгууламж барих үйл ажиллагаа, бодлого, хэрэгжилтийн талаарх
үйл явдлын мэдээг бэлтгэж төслийн хэвлэл мэдээллийн ажилтанд өгөх,
·
Төслийн ерөнхий менежмент, бусад үйл ажиллагааг
тасралтгүй явуулахад өөрийн зүгээс шаардлагатай хувь нэмрийг оруулах, ТХН-ийн
зохицуулагч, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай
гүйцэтгэх;
Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага
Ажил горилогч нь дор дурдсан
шаардлагыг хангасан байна. Үүнд:
В. Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг
бүрдүүлнэ:
·
Шалгаруулалтад
оролцохыг хүссэн захидал;
·
CV (англи хэл
дээр) болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);
·
Диплом,
гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан);
·
Англи хэлний
мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ;
·
Өмнө нь
гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны
тодорхойлолт. Үүнд: мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан
авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.
Дээрх ажлын
байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга
шаардлагатай бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70140156 дугаартай утсаар холбогдоно
уу.
Анхаарах зүйлс:
·
Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.
·
Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.
·
Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо
барьж, (i) сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх, (ii) ярилцлагын
үеэр ажлын туршлага, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.