bg

Тендерийн урилга

Цаг уурын автомат станцаар хангах тендерийн урилга

2024-06-27

Тендер шалгаруулалтын нэр: “Цаг уурын автомат станцаар хангах (Говь-Алтай-2, Ховд-2)”

Тендер шалгаруулалтын дугаар: № БОЯБХУАӨДЗТөсөл/20240902007

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй  “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Цаг уурын автомат станцаар хангах” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Доорх дансанд 50,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр тушааснаар тендерийн баримт бичгийг худалдан авч болно.

Дансны дугаар: 100900013003

Банк: Төрийн сан банк

Хүлээн авагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

РД: 9085084

Гүйлгээний утга: BACCP, “Цаг уурын автомат станцаар хангах”,  Хуулийн этгээдийн нэр

Тендерийн баримт бичиг авах хүсэлт (бичгээр гарган)-ийг төлбөр төлсөн баримтын хамт төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар болон  төслийн цахим хаяг (piubaccp@gmail.com)-аар ирүүлнэ.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 58 хоног дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

- Сүүлийн 3 жил [2023, 2022, 2021]-ийн нийт борлуулалтын орлогын хэмжээ нь Захиалагчийн баталсан тендерийн төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

- Сүүлийн 3 он [2023, 2022, 2021]-ы жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлэх;

- Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 30% (Гучин хувь)-аас багагүй ижил төстэй барааг сүүлийн гурван (3) жил [2023, 2022, 2021]-ийн аль нэг жилд нь үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн хоёроос доошгүй гэрээ (гэрээ тус бүр нь тендерийн батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх)-г гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх;

- Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 0.5 хувиар тооцож, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 16.1-д заасан валютаар тендерийн баталгааг ирүүлэх;

Гадаадын оролцогчид тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Тендерийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 30 минутад тендерийн баримт бичгийн ТОӨЗ 28.1-д заасан хаяг дээр нээнэ.

Тендер хүлээж авах хаяг:

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг 3-р хороо, Б.Шаравын гудамж 6,

“Хан Уул Цамхаг” барилга 12-р давхар, 1201 тоот өрөө


Тендерийг цахимаар ирүүлэхийг хориглоно.