bg

Хүний нөөцийн сонгон шалгаруулалт

"БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II" ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД БАРИЛГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

2024-06-27

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сэргээн босголт зээлийн банк (KfW)-аар дамжуулан "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн 2 ба 3 дугаар үе шатыг хэрэгжүүлж байна. 

Энэхүү төсөл нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. 

Тус төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Барилгын асуудал хариуцсан ажилтан сонгон шалгаруулж ажиллуулах хэрэгцээ шаардлагатай байгаа болно. 

Ерөнхий шаардлага:

Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ конвенц, ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Тусгай гэрээний дагуу төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана.

А. Ажлын цар хүрээ

Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ хууль, конвенц ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу  төслийн үндсэн бичиг баримт, логик хүрээнд үндэслэн төслийн барилгын чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар аливаа шийдвэрийг хууль журамд нийцүүлэн гаргуулах, шийдвэрлүүлэх;

Төслийн хүрээнд байгуулагдаж буй барилга байгууламжийн хэрэгцээ шаардлага, зураг төсөл, төсөв боловсруулах, барилга байгууламж барихтай холбоотой ажлуудад зөвлөх, гэрээний явц, гүйцэтгэл, чанарт хяналт тавих, гэрээг байгуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

Төслийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам болон Барилга хот байгуулалтын яам, бусад холбогдох байгууллагатай холбоотой баримт бичиг, хууль эрх зүйн зохицуулалт шаардсан албан бичгүүдийг боловсруулах, хянах, албажуулах, батлуулах;

Тусгай хамгаалалттай газрууд болон орчны бүсийн менежменттэй холбоотой барилга байгууламжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чиглэлээр бусад ажилтнуудтай хамтран ажиллах, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангах;

Төслийн хүрээнд улсын Тусгай хамгаалалттай газар нутаг, тэдгээрийн орчны бүсэд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, барилга байгууламжуудын, ашиглалтын нөхцөлүүдийг холбогдох хууль, тогтоомжуудын дагуу тодорхойлох, ашиглалтыг, сайжруулах талаар дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах;

Төслийн хүрээнд барих барилга байгууламжийн хэрэгцээ шаардлага, төлөвлөгөө, зураг төсөл, төсвийн талаар төслийн санхүүжүүлэгч байгууллага, Зөвлөх баг, гадаад, дотоодын бусад зөвлөхүүдтэй санал солилцон хамтран ажиллаж холбогдох шийдлүүдийг цаг хугацаанд нь гаргуулах;  

Төслийн хүрээнд аливаа барилга байгууламж барих үйл ажиллагаа, бодлого, хэрэгжилтийн талаарх үйл явдлын мэдээг бэлтгэж төслийн хэвлэл мэдээллийн ажилтанд өгөх, 

Төслийн ерөнхий менежмент, бусад үйл ажиллагааг тасралтгүй явуулахад өөрийн зүгээс шаардлагатай хувь нэмрийг оруулах, ТХН-ийн зохицуулагч, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх;  

Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага

Ажил горилогч нь дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

Барилгын инженер мэргэжлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх; 

Дээрх чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, Олон улсын төсөл хөтөлбөрт дээрх чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан бол давуу тал болно;

Монгол хэлний аман болон бичгийн өндөр, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оноотой бол давуу тал болно;

Компьютерын чадвартай, интернэт болон дотоод сүлжээ, компьютер технологийн чадвар эзэмшсэн байх, MS Office (AutoCAD, Word, Excel, Power Point гэх мэт);

Багаар ажиллах, аливаа асуудлыг хамтран зохион байгуулах, богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх;

Хэл ярианы болон бичиг баримт боловсруулах (гар бичмэл, нэр томьёо, товчлол тэмдэглэгээг ойлгож тайлах, бичиж боловсруулах, албан бичгийг архивлах, бусдыг сонсох, харилцааны соёлтойгоор хамтран ажиллах  г.м) чадвартай байх;

Хөдөө орон нутагт ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

В. Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

Шалгаруулалтад оролцохыг хүссэн захидал;

CV (англи хэл дээр) болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);

Диплом, гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан);

Англи хэлний мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ;

Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны тодорхойлолт. Үүнд: мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II” төслийн албан өрөөнд (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан-Уул” цамхаг, 12 давхар 1201 тоот) 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12.30 цагаас өмнө хүргүүлнэ үү.

Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70140156 дугаартай утсаар холбогдоно уу.

Анхаарах зүйлс:

Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.

Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.

Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, (i) сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх, (ii) ярилцлагын үеэр ажлын туршлага, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.