bg

Тендерийн урилга

SMART программын хэрэглээнд зориулж таблет, ухаалаг гар утас ТХГН-т нийлүүлэх

2024-06-07

Тендерийн нэр, дугаар: “SMART программын хэрэглээнд зориулж таблет, ухаалаг гар утас ТХГН-т нийлүүлэх” № БОЯБХУАӨДЗТөсөл/20240902003 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй  “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос “SMART программын хэрэглээнд зориулж таблет, ухаалаг гар утас Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичиг авах хүсэлтийг (төлбөр төлсөн баримтын хамт) бичгээр гарган 50,000 төгрөгийг доорх дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр тушааснаар худалдан авч болно.

Дансны дугаар: 100900013003

Банк: Төрийн сан банк

Хүлээн авагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

РД: 9085084

Гүйлгээний утга: BACCP, SMART программын хэрэглээнд зориулж таблет, ухаалаг гар утас, Хуулийн этгээдийн нэр

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 58 хоног дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

- Сүүлийн 3 жил [2023, 2022, 2021]-ийн нийт борлуулалтын орлогын хэмжээ нь Захиалагчийн баталсан тендерийн төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

- Сүүлийн 3 жил [2023, 2022, 2021]-ийн аудитаар баталгаажсан жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлэх;

- Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 30% (Гучин хувь)-аас багагүй ижил төстэй* барааг сүүлийн гурван (3) жил [2023, 2022, 2021]-ийн аль нэг жилд нь үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн хоёроос доошгүй гэрээ, гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх;

- Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 0.5 хувиар тооцож, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 16.1-д заасан валютаар тендерийн баталгааг ирүүлэх;

Гадаадын оролцогчид тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Тендерийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 15 цаг 30 минутад БОАЖЯ-ны уулзалтын өрөөнд нээнэ.

Тендер хүлээж авах хаяг:

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг 3-р хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан Уул Цамхаг” барилга 12-р давхар, 1201 тоот өрөө

Тендерийг цахимаар ирүүлэхийг хориглоно.