2024-05-10
• Захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
• Төслийн нэр: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл BMZ №201667054, 201868272
• Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Байгаль хамгаалагчийн сургалтын хөтөлбөрийн дагуу судалгаа, мониторингийн сургалт зохион байгуулах”- БОЯБХУАӨДЗТөсөл/20240904019
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголт, Зээлийн банк (КfW)-аар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс “Байгаль хамгаалагчийн сургалтын хөтөлбөрийн дагуу судалгаа, мониторингийн сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг зарлаж байна. Сонирхож буй эрх бүхий хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй жагсаалтад сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй хуулийн этгээд Монгол хэлээр доорх материалыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минут дотор доорх хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
- Сонирхлоо илэрхийлсэн албан бичиг;
- Байгууллагын хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас хийсэн хуулбар;
- Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
- Санал ирүүлж буй өдөр хүчин төгөлдөр байх татварын цахим тайлангийн систем (www.e-tax.mta.mn)-ээс авсан татварын тодорхойлолт;
- Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
Сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авах хаяг:
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг 3-р хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан Уул Цамхаг” барилга, 12-р давхар, 1201 тоот өрөө, Утас: 7014-0188, 7014-0166
*Саналыг цахимаар ирүүлэхийг хориглоно.