2024-05-08
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-аар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс зарласан “Төслийн үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн бичиг баримтын мэргэжлийн орчуулга хийлгэх” тендерт шалгарсан “Дабль Эл” ХХК-д Захиалагч 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулах эрх олголоо.
Үр дүн:
• Тендерт шалгарсан оролцогч: Монгол Улсад бүртгэлтэй “Дабль Эл” ХХК;
• Гэрээний эхлэх болон дуусах хугацаа: Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажсан өдрөөс хойш 2024 оны 12 дүгээр сарын 15-ний өдөр дуустал үргэлжилнэ;
• Гэрээний үнэ: 17,750,000.0 (Арван долоон сая долоон зуун тавин мянга) төгрөг;
Төслийн вэбсайт дээр нийтлэгдсэн тус тендерийн урилгыг доорх холбооснуудаар орж харна уу.
https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1713405886504