bg

Тендерийн урилга

Байгаль хамгаалагчийн байрны барилгын нэг маягийн зураг төсөл, зардлын тооцоог боловсруулах тендер

2024-05-02

Төсөл, арга хэмжээний нэр, дугаар: “Байгаль хамгаалагчийн байрны барилгын нэг маягийн зураг төсөл, зардлын тооцоог боловсруулах” № № БОЯБХУАӨДЗТөсөл/20240904011
Захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам 
Санхүүжүүлэгч: ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк (КfW)
Төслийн нэр: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл BMZ №201667054, 201868272

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банк (КfW)-аар дамжуулан тус яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс “Байгаль хамгаалагчийн байрны барилгын нэг маягийн зураг төсөл, зардлын тооцоог боловсруулах” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах гэрээ шууд байгуулах тендерт эрх бүхий хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна. 
Тендерт оролцогч хуулийн этгээд нь чадавхын шаардлагыг хангах дараах  нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
(1) Хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбар хувь;
(2) Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
(3) Татварын цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт;
(4) Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
(5) Сүүлийн 2 жил (2022, 2023)-д тендерийн батлагдсан төсөвт өртгийн 80%-тай дүйцэхүйц үнэ бүхий ижил төстэй амжилттай хийж хэрэгжүүлсэн ажлын хоёроос доошгүй гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт;
(6) Тендерт оролцогч хуулийн этгээдийн санал болгож буй  багийн танилцуулга;
(7) Санал болгож буй багийн гишүүдийн мэргэшил, чадвар;
(8) Ажлын даалгавар (TOR)-т хийсэн дүн шинжилгээ, ажлын даалгаврын дагуу санал болгож буй ажлын хуваарь, календарчилсан төлөвлөгөө; 
(9) Техникийн санал ирүүлэх маягт;
(10) Санхүүгийн санал ирүүлэх маягт; 
(11) Үүрэг биелүүлэх тухай амлалт мэдэгдэл;
(12) Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл;

Саналыг монгол хэл дээр ирүүлнэ. 
Төслийн цахим хаяг (piubaccp@gmail.com)-аар тендерт оролцох хүсэлтээ ирүүлснээр тус тендерийн ажлын даалгаврыг цахимаар авах мөн төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар ирж хэвлэмлээр авах боломжтой.  
Саналыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цаг дотор Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тус өдрийн 10:30 цагт БОАЖЯ-ны 1 давхрын уулзалтын өрөөнд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн уулзалтын өрөөнд нээнэ.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III”  төсөл
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 3-р хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан Уул Цамхаг” барилга, 12-р давхар, 1201 тоот өрөө. Утас: 7014-0188, 7014-0156.

Саналыг цахимаар ирүүлэхийг хориглоно.