2024-04-26
Тендерийн нэр: “Төсөл хэрэгжүүлэх нэгж зөвлөх багийн албан хэрэгцээнд
шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжөөр хангах”
Тендерийн дугаар: БОЯБХУАӨДЗТӨСӨЛ/20240902008
Тендер
нь багцгүй.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл эрх бүхий тендерт оролцогчдоос “Төсөл хэрэгжүүлэх нэгж зөвлөх багийн албан хэрэгцээнд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжөөр хангах” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
- Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
- Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
·
Хүчин
төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбар хувь;
·
Байгууллагын
дэлгэрэнгүй танилцуулга;
·
Татварын
цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт ирүүлэх ба энэхүү
тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь санал нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр
байх. МУ-ын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн
байдлаар бүрэн төлсөн байх;
·
Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт;
·
Сүүлийн
3 жил (2021, 2022, 2023)-д тендерийн батлагдсан төсөвт өртгийн 80%-тай
дүйцэхүйц үнэ бүхий ижил төстэй амжилттай хийж хэрэгжүүлсэн хоёроос доошгүй
гэрээний хуулбар ирүүлэх;
·
Ажлын
даалгаврын дагуу санал болгож буй бараа нийлүүлэх хуваарь;
·
Техникийн
санал ирүүлэх маягт (Маягт: TECH-ийн дагуу);
·
Санхүүгийн
санал ирүүлэх маягт (Маягт: FIN 1 болон FIN 2-ийн дагуу);
*Монгол Улсын гадна үйлдвэрлэгдсэн
бөгөөд импортоор орж ирэх барааны хувьд: НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР /НӨАТ/
БОЛОН ГААЛИЙН ТАТВАР ОРООГҮЙ ДҮН БАЙНА.
*Монгол Улсын гадна үйлдвэрлэгдсэн
бөгөөд өмнө нь импортоор орж ирсэн барааны хувьд: НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН
ТАТВАР /НӨАТ/ ОРООГҮЙ ДҮН БАЙНА.
Үүрэг биелүүлэх тухай амлалт мэдэгдэл (Маягт: DoU-ийн дагуу);
·
Гэрээний
ерөнхий болон тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл ирүүлэх;
Ажлын даалгаврыг төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар ирж хэвлэмэл хэлбэрээр авах эсхүл piu@baccp.mn , piubaccp@gmail.com хаягт хүсэлтээ ирүүлснээр цахимаар авах боломжтой.
*Саналыг Монгол хэл дээр ирүүлнэ. Тендерт оролцогч компаниуд нь гэрээ шууд байгуулах тендерийн урилга дээрх үндсэн 10 шаардлага болон ажлын даалгавар дээр тусгагдсан шаардлагуудыг хангасан тохиолдолд бага үнийн аргаар нийлүүлэгчийг сонгон шалгаруулна.
Тендерийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутаас
өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг
байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 30 минутад Монгол Улс,
Улаанбаатар 15160, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6,
”Хан-Уул” цамхаг, 1201 тоотод нээнэ.
Тендер хүлээж авах хаяг:
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл Монгол Улс, Улаанбаатар 15160, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, ”Хан-Уул” цамхаг, 1201 тоот;
Холбоо барих утас: 70140166,
70140156
Цахим шуудан: piu@baccp.mn Цахим хаяг: www.baccp.mn