2024-04-23
·
Төсөл, арга хэмжээний нэр, дугаар: “Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний хэмжээнд
мэдээллийн санг стандартын дагуу байгуулах” БОЯБХУАӨДЗТөсөл/20240904020;
·
Захиалагч: Байгаль
орчин, аялал жуулчлалын яам
·
Санхүүжүүлэгч: ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк (КfW)
·
Төслийн
нэр: “Биологийн
олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III”
төсөл BMZ №201667054, 201868272
Монгол Улсын Засгийн
газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын
ажиллагааны хүрээнд Германы
Сэргээн босголтын зээлийн банк (КfW)-аар
дамжуулан тус яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг
хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төслөөс “Монгол
орны тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний хэмжээнд мэдээллийн санг
стандартын дагуу байгуулах” БОЯБХУАӨДЗТөсөл/20240904020; зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах
гэрээ шууд байгуулах тендерт эрх бүхий хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.
Тендерт
оролцогч хуулийн этгээд нь Санхүүжүүлэгчээс тавигдсан дараах шаардлагыг
хангасныг нотлох дараах баримт бичгийг хавсаргасан байна. Үүнд:
(1)
Хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбар хувь;
(2)
Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
(3)
Татварын цахим
тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт ирүүлэх ба энэхүү
тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь санал нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр
байх. МУ-ын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн
байдлаар бүрэн төлсөн байх;
(4)
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын
тодорхойлолт;
(5)
Сүүлийн 3 жил (2021, 2022, 2023)-д тендерийн батлагдсан төсөвт өртгийн
80%-тай дүйцэхүйц үнэ бүхий ижил
төстэй амжилттай хийж хэрэгжүүлсэн хоёроос доошгүй гэрээний хуулбар, гэрээ
дүгнэсэн актын хамт ирүүлэх;
(6)
Тендерт
оролцогч хуулийн этгээдийн санал болгож буй
багийн танилцуулга;
(7)
Санал болгож
буй багийн гишүүдийн мэргэшил, чадвар (Багийн гишүүн тус бүрийн CV, дипломын
хуулбар, НД-8 тодорхойлолт, ажлын туршлага зэрэг нотлох баримтыг ирүүлэх);
(8)
Ажлын даалгавар (TOR)-т
хийсэн дүн шинжилгээ, ажлын даалгаврын дагуу санал болгож буй ажлын хуваарь,
календарчилсан төлөвлөгөө;
(9)
Техникийн санал ирүүлэх маягт (Маягт: TECH-ийн дагуу);
(10) Санхүүгийн санал ирүүлэх маягт (Маягт: FIN 1 болон FIN 2-ийн дагуу);
Зөвлөхийн ирүүлэх үнийн саналд
зөвлөхөд төлөх бүх зардал, ашиг, мөн түүнчлэн зөвлөхөд ноогдох НӨАТ-с бусад
дотоодын бүхий л татвар, төлбөр, хураамж багтсан байна.
(11)
Үүрэг биелүүлэх тухай амлалт мэдэгдэл (Маягт: DoU-ийн дагуу);
(12) Гэрээний ерөнхий болон
тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл ирүүлэх;
*Саналыг монгол хэл дээр ирүүлнэ.
Ажлын
даалгаврыг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар ирж хэвлэмлээр авах эсхүл piu@baccp.mn, piubaccp@gmail.com хаягт
хүсэлтээ ирүүлснээр цахимаар авах боломжтой.
Саналыг 2024 оны 04
дүгээр сарын 30 -ны өдрийн 10:00 цаг дотор Төсөл хэрэгжүүлэх нэгжийн
хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тус өдрийн 10:30 цагт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн
уулзалтын өрөөнд нээнэ.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
“Биологийн олон янз байдлыг
хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” Хан-Уул Цамхаг” барилга, 12-р давхар, 1201
тоот өрөө
Утас: 7014-0156, 7014-0166
Саналыг
и-мэйлээр ирүүлэхийг хориглоно.