2024-04-22
·
Төсөл, арга хэмжээний нэр, дугаар: “Төслийн үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн бичиг баримтын мэргэжлийн орчуулга хийлгэх” №БОЯБХУАӨДЗТөсөл/20240904022
·
Захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
·
Санхүүжүүлэгч:
ХБНГУ-ын Сэргээн босголтын
зээлийн банк (КfW)
·
Төслийн
нэр:
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох
II, III” төсөл BMZ №201667054, 201868272
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах
Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны
хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банк (КfW)-аар дамжуулан тус яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг
хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс “Төслийн
үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн
бичиг баримтын мэргэжлийн орчуулга хийлгэх” зөвлөх
үйлчилгээний гүйцэтгэгч
сонгон шалгаруулах гэрээ шууд байгуулах тендерт эрх бүхий хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж
байна.
Тендерт оролцогч хуулийн этгээд нь Санхүүжүүлэгчээс
тавигдсан дараах шаардлагыг хангасныг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.
Үүнд:
(1)
Хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс
хийсэн хуулбар хувь;
(2)
Байгууллагын дэлгэрэнгүй
танилцуулга;
(3)
Татварын
цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт ирүүлэх ба энэхүү
тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь санал нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр
байх;
(4)
Шүүхийн
төрөлжсөн архивын тодорхойлолт;
(5)
Сүүлийн 2 жил (2022, 2023)-д тендерийн
батлагдсан төсөвт өртгийн 80%-тай дүйцэхүйц үнэ бүхий ижил төстэй амжилттай хийж
хэрэгжүүлсэн ажлын хоёроос доошгүй гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актын хамт
ирүүлэх;
(6)
Тендерт оролцогч хуулийн этгээдийн санал болгож буй багийн танилцуулга;
(7)
Санал болгож буй багийн гишүүдийн мэргэшил, чадвар;
(8)
Ажлын даалгавар (TOR)-т хийсэн дүн шинжилгээ, ажлын
даалгаврын дагуу санал болгож буй ажлын хуваарь, календарчилсан төлөвлөгөө;
(9)
Техникийн
санал ирүүлэх маягт;
(10)
Санхүүгийн
санал ирүүлэх маягт;
(11)
Үүрэг биелүүлэх тухай амлалт мэдэгдэл;
Саналыг
монгол хэл дээр ирүүлнэ.
Төслийн цахим хаяг (piubaccp@gmail.com)-аар тендерт оролцох хүсэлтээ ирүүлснээр тус тендерийн ажлын даалгаврыг цахимаар авах мөн төсөл хэрэгжүүлэх
нэгжийн хаягаар ирж хэвлэмлээр авах боломжтой.
Саналыг
2024
оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15:00 цаг дотор Төсөл хэрэгжүүлэх нэгжийн
хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тус өдрийн 15:30
цагт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн уулзалтын өрөөнд нээнэ.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн
хаяг:
“Биологийн олон янз байдлыг
хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 3-р хороо,
Б.Шаравын гудамж 6, “Хан Уул Цамхаг” барилга, 12-р давхар, 1201 тоот өрөө. Утас: 7014-0188, 7014-0156
Саналыг мэйлээр ирүүлэхийг хориглоно.