2023-06-12
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголт, Зээлийн банк (KfW)-аар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс зарласан “Төслийн үйл ажиллагааг олон нийтэд түгээх контент боловсруулах, танилцуулах– БОЯБХУАӨДЗТөсөл/202301012” тендер шалгаруулалтад ганц компани материал ирүүлсэн ба тус компанийн ирүүлсэн санал санхүүжүүлэгч байгууллага болох ХБНГУ-ын KfW банкны “Түншлэгч улсуудтай хийх санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд зөвлөх үйлчилгээ, ажил, үйлдвэрийн байгууламж, барааны болон зөвлөхийн бус үйлчилгээ худалдан авах ажиллагааны удирдамж”-ийн 1.3.2 буюу хасагдах нөхцөлүүд хэсгийн 4 дүгээр зүйлд заасан үүсгэн байгуулагдсан улсын эсхүл төсөл хэрэгжүүлэгч улсын хуулийн дагуу төлөх аливаа татвартай холбоотой санхүүгийн үүргээ биелүүлээгүй болон “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай“ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дугаар хэсэгт заасан нөхцөлийг хангаагүй тул тендерт шалгараагүй болно. Тиймээс тус тендерийг дахин олон нийтэд нээлттэй зарлахаар болов.