bg

Тендерийн үр дүн

Баруун бүсийн болон сонгогдсон ТХГН-ийн 7 хамгаалалтын захиргааг бусад тээврийн хэрэгслээр хангах тендерийн үр дүн

2023-09-05

Ерөнхий мэдээлэл

 

·        МУЗГ, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын “Сэргээн Босголтын Зээлийн Банк”-аар (КfW) дамжуулан Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох - BMZ No.: 2016 67 054, No.: 2018 68 272” төслөөс зарласан “Баруун бүсийн болон сонгогдсон ТХГН-ийн 7 хамгаалалтын захиргааг бусад тээврийн хэрэгслээр хангах - БОЯБХУАӨДЗТөсөл/202301009” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн 1-р багцад Протек ХХК, 2-р багцад МБ инжиниринг ХХК-ийн  ирүүлсэн тендер KfW банкны “Түншлэгч улсуудтай хийх санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд зөвлөх үйлчилгээ, ажил, үйлдвэрийн байгууламж, барааны болон зөвлөхийн бус үйлчилгээ худалдан авах ажиллагааны журам” болон “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарч, санхүүжүүлэгч байгууллагын журам болон хуулийн 29.1, 29.2-д заасны дагуу гэрээ байгуулах тухай мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн.

·        Тус тендертэй холбоотой албан бичиг "Мөнх ногоон тал" ХХК-аас 2023.08.24-ний өдөр, “Бест агро интернэйшнл” ХХК-аас 2023.08.29-ний өдөр тус тус ТХН-д ирүүлсэн. ТХН-ээс "Мөнх ногоон тал" ХХК-д 2023.08.25-ны өдөр, “Бест агро интернэйшнл” ХХК-д 2023.08.30-ны өдөр тус тус албан бичгийн хариуг өгсөн. Тендерийн баримт бичигтэй танилцах хүсэлт гаргасан "Мөнх ногоон тал" ХХК-д 2023.08.25-ны өдөр, “Бест агро интернэйшнл” ХХК-д 2023.08.30-ны өдөр тус тендерт шалгарсан байгууллагын материалыг нэг бүрчлэн танилцуулсан.

·        Гэрээний өмнөх уулзалтыг 2023.09.01-ний өдөр зохион байгуулсан.

·        Гэрээний төслийг 2023.09.01-нээс 2023.09.04-ний өдөр захиалагчид хянуулсан.

 

Гэрээний мэдээлэл:

 

·        Гэрээ байгуулсан өдөр: 2023.09.05

·        Гүйцэтгэгчийн нэр:

-        Протек ХХК (1-р багц: “Завь, 4 дугуйт мотоцикл” нийлүүлэх),

-        МБ инжиниринг ХХК (2-р багц: “Машин, трактор” нийлүүлэх)

·        Гэрээний үнийн дүн:

-        183,709.00 евро буюу 688,675,439.57 төгрөг (1-р багц)

-        471,327.91 евро буюу 1,766,881,076 төгрөг (2-р багц)  

·        Гэрээний хугацаа: Нийлүүлэгч нь гэрээнд дурдсан нэр төрлийн барааг 150 хоногт буюу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгнө.

 

Зорилго, үндэслэл:

 

Төслийн II/III бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 17 УТХГН-ийн хамгаалалтын захиргаа болон 2 СГЗ-г нэн шаардлагатай байгаа зарим машин, техник хэрэгслээр хангахад энэхүү худалдан авах үйл ажиллагааны зорилго оршино. Монгол орны УТХГН-ууд нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн төрөл бүрийн бүс бүслүүрийг хамран байгаль цаг уурын янз бүрийн онцлог нөхцөлд оршдог. Түүнчлэн ТХГН нь байгалийн үзэсгэлэн, өвөрмөц содон тогтоц, ургамал, ан амьтнаар баялаг тул аялал жуулчлалын гол түшиц нутаг тул тухайн бүс нутагт хүн ард амьдарч хуулиар зөвшөөрөгдсөн аж ахуй, эдийн засгийн үйл ажиллагаанууд явуулдаг, мөн байгаль цаг уурын нөхцөл байдалтай холбоотой байгаль хамгааллын менежментийн төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага урган гардаг. Иймд эдгээр онцлог шинж чанартай холбоотойгоор УТХГН-ийн хамгаалалтын захиргаадад байгаль хамгааллыг хэрэгжүүлэх, Менежментийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулахад төрөл бүрийн техник  хэрэгслийн хэрэгцээ шаардлагатай болдог.

Хүрэх үр дүн:

 

Төслийн бүрэлдэхүүн 2, 3-ийн хүрээнд хамрагдаж буй УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, сав газрын захиргаад үйл ажиллагаандаа шаардлагатай, чанар сайтай машин техникээр хангагдсан байна. “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хамтран ажиллагч талууд Менежментийн төлөвлөгөөндөө тусгасан үйл ажиллагаагаа амжилттай хийж хэрэгжүүлэхэд дэмжлэг болно.

 

Хамрах хүрээ: Монгол Улсын байгаль орчныг хамгаалах, судлах, чадавхыг бэхжүүлэх, сурталчлах чиг үүрэг бүхий доорх байгууллагуудыг хамарна. Үүнд:

 

1 дүгээр багц: “Завь, 4 дугуйт мотоцикл” нийлүүлэх

2 дугаар багц: “Машин, трактор” нийлүүлэх


Нийлүүлэх бараа:

 

Үндсэн 7 техник, тэдгээрийн дагалдах хэрэгсэл нийлсэн нийт 21 нэр төрлийн 341 ширхэг бараа нийлүүлнэ.

 

Тус тендерийн багц 1: “Завь, 4 дугуйт мотоцикл” нийлүүлэх хүрээнд үндсэн 4 техник, тэдгээрийн дагалдах хэрэгсэл нийлсэн нийт 10 нэр төрлийн 297 ширхэг барааг тухайн ХЗ-ууд болон СГЗ-уудад хүргэж, хүлээлгэн өгнө. Үүнд:

 

    1. Сэлүүрт завь-11 ширхэг,

    2. Тусгай зориулалтын ЖЕТ хөдөлгүүр бүхий эргүүлийн завь, дагалдах хэрэгслүүдийн

    хамт- 1 ширхэг,

    3. Хийлдэг резинэн моторт завь-7 ширхэг,

    4. JeT мотор-7 ширхэг,

    5. Салхины нүдний шил- 81 ширхэг,

    6. Сервисийн ком багаж-19 ширхэг,

    7. Аврах цагираг (хийлдэг)- 81 ширхэг,

    8. Аврах хантааз- 81 ширхэг,

    9. 4 дугуйт мотоцикл (UTV)-3 ширхэг,

    10. Хамгаалалтын дуулга-6 ширхэг,

 

Аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулж, моторт болон сэлүүрт завь, 4 дугуйт мотоциклийг жолоодох, ашиглах зааварчилгаа хэвлэж өгнө.

 

Тус тендерийн багц 2: “Машин, трактор” нийлүүлэх хүрээнд үндсэн 3 техник, тэдгээрийн дагалдах хэрэгсэл нийлсэн нийт 10 нэр төрлийн 44 ширхэг барааг тухайн ХЗ-ууд болон СГЗ-уудад хүргэж, хүлээлгэн өгнө. Үүнд:

 

    1. Өөрөө буулгагч машин /хог болон бусад төрлийн ачаа тээвэрлэх/-11 ширхэг,

    2. Бохир сорох машин-4 ширхэг,

    3. Трактор-7 ширхэг,

    4. Хадуур, тармуурын иж бүрдэл-2 ширхэг,

    5. Өвс хаман боогч-2 ширхэг,

    6. Ухагч шанага-2 ширхэг,

    7. Түрэгч, ачигч- 3 ширхэг,

    8. Чиргүүл-6 ширхэг,

    9. Модны нүх ухагч-5 ширхэг,

   10. Анжис-2 ширхэг,

 

Аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулж, машин, тракторыг жолоодох, ашиглах зааварчилгаа хэвлэж өгнө.