bg

Тендерийн үр дүн

ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын хөтөлбөрт зарим тусгай хамгаалалттай газар нутгийг бүртгүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээний тендерийн үр дүн

2023-12-27

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-аар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй  “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” No.201667054, 201868272 төслөөс зарласан “ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын хөтөлбөрт зарим тусгай хамгаалалттай газар нутгийг бүртгүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээ” №MONDA-12/23, БОЯБХУАӨДЗТӨСӨЛ/202301013 тендер шалгаруулалтын үр дүнг мэдээлж байна.

 

Үр дүн:

·             Шалгарсан оролцогч: Монгол Улсад бүртгэлтэй “Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг” НҮТББ;

·             Гэрээний эхлэх болон дуусах хугацаа: 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл;

·             Гэрээний үнэ: 72,500,000.0 (Далан хоёр сая таван зуун мянга) төгрөг;

·             Төслийн вэбсайт дээр нийтлэгдсэн тус тендерийн урилгыг доорх холбоосоор харна уу. 

https://www.baccp.mn/ad/detail/34