bg

Тендерийн үр дүн

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад дэмжлэг үзүүлэх тендерийн үр дүн

2023-07-25

Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголт, Зээлийн банк (KfW)-аар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс зарласан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад дэмжлэг үзүүлэх” № ГШБ-M04/1823 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад  “Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн судалгаа хөгжлийн төв” ТББ-ын ирүүлсэн санал  Захиалагчийн болон Санхүүжүүлэгчийн тогтоосон чадавхын шаардлагыг ханган, хамгийн бага үнэ санал болгосон  тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгож буй тухай  2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 03/4015 тоот албан бичгээр мэдэгдлээ.

Үр дүн:

Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон бусад үнэлгээтэй холбогдолтой эрх зүйн актуудад хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хийгдсэн холбогдох судалгааг үндэслэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хуулийн үзэл баримтлалын төсөл боловсруулах, талуудын оролцоотой хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулах, ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх, саналыг тусгах, хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой бусад хуулийн төсөл, дагаж гарах журмын төсөл боловсруулах ажлыг 50,00,000.0 (Тавин сая) төгрөгөөр 60 хоногт хугацаанд хийж гүйцэтгэнэ.

 

Төслийн вэбсайт дээр нийтлэгдсэн тус тендерийн урилгыг доорх холбоосоор харна уу.

https://www.baccp.mn/ad/detail/19