bg

Тендерийн үр дүн

Төсөлд хамргадсан БО-ны байгууллагууд болон ТХГН-ийн хамгаалалтын захиргаадыг үндсэн тоног төхөөрөмжөөр хангах тендерийн үр дүн

2023-06-20

Монгол Улсын Засгийн газар,  Холбооны БҮгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KFW) -аар дамжуулан БОАЖЯ-ны хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III" №201667054, 201868272 төслөөс зарласан "Төсөлд хамргадсан БО-ны байгууллагууд болон ТХГН-ийн хамгаалалтын захиргаадыг үндсэн тоног төхөөрөмжөөр хангах" MONNCB-04/23 тендер шалгаруулалтад хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч "Ай Си Ай Систем Монголиа" ХХК-д KFW-ийн "Түншлэгч улсуудтай Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд зөвлөх үйлчилгээ, ажил, үйлдвэр, барааны болон зөвлөхийн бус үйлчилгээ худалдан авах ажиллагааны журам"-ын 2.5.13 заалтыг үндэслэн гэрээ байгуулах эрх ологох тухай 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 03/3456 тоот албан бичгээр мэдэгдсэн болно.

Үр дүн:

62 байгууллагыг хээрийн болон аяны нөхцөлд зориулагдсан 6427 ширхэг үндсэн хэрэглэгдэхүүн, багаж тоног төхөөрөмжийг 15 хоногийн хугацаанд 1,561,651,000.0 (Нэг тэрбум таван зуун жаран нэгэн сая зургаан зуун тавин нэгэн мянга)-н төгрөгөөр ханган нийлүүлнэ.

Тендерийн урилгыг дараах холбоосоор орж харна уу.

https://www.baccp.mn/ad/detail/26