БОЯБХУАӨДЗ Төслийн цахим хуудсыг шинэчлэх, мониторингийн мэдээллийн сан байгуулах тендерийн урилга
2023-10-12
Огноо: 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр
· Төсөл, арга хэмжээний нэр,
дугаар: “БОЯБХУАӨДЗ Төслийн цахим хуудсыг
шинэчлэх, мониторингийн мэдээллийн сан
байгуулах” №
БОЯБХУАӨДЗТөсөл/202309029
· Захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
·
Санхүүжүүлэгч:
ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк (КfW)
·
Төслийн
нэр: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан
зохицох II, III” төсөл BMZ №201667054, 201868272
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн
газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголтын
зээлийн банк (КfW)-аар дамжуулан тус яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг
хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төслөөс зарлаж буй “БОЯБХУАӨДЗ
Төслийн цахим хуудсыг шинэчлэх, мониторингийн мэдээллийн сан байгуулах” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч
сонгон шалгаруулах гэрээ шууд байгуулах тендерт эрх бүхий хуулийн этгээдийг
саналаа ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч хуулийн этгээд нь саналаа ирүүлэхдээ Санхүүжүүлэгчээс
тавигдсан шаардлагыг хангасныг нотлох дараах баримт бичгийг хавсаргасан байна.
Үүнд:
(1)
Хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс
хийсэн хуулбар хувь;
(2) Байгууллагын дэлгэрэнгүй
танилцуулга;
(3) Татварын
цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт ирүүлэх ба энэхүү
тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь санал нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр
байх. МУ-ын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн
байдлаар бүрэн төлсөн байх;
(4) Шүүхийн
төрөлжсөн архивын тодорхойлолт;
(5)
Сүүлийн 2 жил (2021, 2022)-д тендерийн батлагдсан төсөвт өртгийн 80%-тай дүйцэхүйц үнэ
бүхий ижил төстэй амжилттай хийж хэрэгжүүлсэн хоёроос доошгүй
гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх;
(6)
Санал болгож буй зөвлөх багийн мэргэшил, чадвар;
(7)
Ажлын даалгавар (TOR)-т хийсэн дүн шинжилгээ, ажлын
даалгаврын дагуу санал болгож буй ажлын хуваарь, төлөвлөгөө;
(8)
Техникийн
санал ирүүлэх маягт;
(9)
Санхүүгийн
санал ирүүлэх маягт;
(10)
Үүрэг биелүүлэх тухай амлалт мэдэгдэл;
Саналыг монгол хэл дээр ирүүлнэ.
Ажлын даалгаврыг Төслийн
хэрэгжүүлэх нэгжийн хаягаар ирж авах эсхүл piu@baccp.mn piubaccp@gmail.com хаягт хүсэлтээ ирүүлснээр авах
боломжтой.
Саналыг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цаг дотор Төсөл хэрэгжүүлэх нэгжийн
хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан саналыг тус
өдрийн 10:30 цагт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн уулзалтын өрөөнд нээнэ.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
“Биологийн олон янз байдлыг хамгаалах,
уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III”
Уул Цамхаг” барилга, 12-р давхар, 1201 тоот өрөө
Утас: 7014-0156, 7014-0166
Саналыг мэйлээр ирүүлэхийг хориглоно.