“Байгаль орчны байгууллагууд болон сонгогдсон 7 хамгаалалтын захиргаанд бартаат замын автомашин нийлүүлэх” тендерийн урилга
2023-02-28
“Байгаль орчны байгууллагууд болон сонгогдсон 7 хамгаалалтын захиргаанд бартаат замын автомашин нийлүүлэх” тендерийн урилга
Огноо: 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр
Тендерийн нэр: “Байгаль орчны байгууллагуудад болон сонгогдсон 7 хамгаалалтын захиргаанд бартаат замын автомашин нийлүүлэх”
Тендерийн дугаар: БОЯБХУАӨДЗТөсөл/202301004
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл эрх бүхий тендерт оролцогчдоос “Байгаль орчны байгууллагуудад болон сонгогдсон 7 хамгаалалтын захиргаанд бартаат замын автомашин нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. Сүүлийн 2 жил ( 2021+2022)-үүдийн нийт борлуулалтын орлогын нийлбэр нь тендерийн төсөвт өртгийн 50% -аас багагүй байна;
2. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2021, 2022 онуудын жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан;
3. Тендерийн хамт тендерийн төсөвт өртгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээтэй тендерийн баталгаа ирүүлнэ;
4. Сүүлийн 2 жил / 2021, 2022/-д тендерийн төсөвт өртгийн 30%-тай дүйцэхүйц үнэ бүхий ижил төстэй барааг аль нэг жилд үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн 2-оос доошгүй гэрээг ирүүлэх шаардлагатай. Гэрээг актуудын хуулбарын хамт ирүүлэх шаардлагатай;
Тендерийн баримт бичгийг албан бичгээр /төлбөр төлсөн баримтын хуулбарыг хавсарган/ хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр хэвлэмэл эсвэл цахим хэлбэрээр 50,000 төгрөгийг дараах дансанд тушааж худалдан авч болно.
Дансны мэдээлэл:
Банк: Төрийн сан банк
Дансны дугаар: 100900013003
Хүлээн авагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Регистрийн №: 9085084
Гүйлгээний утга: БОЯБХУАӨДЗТөсөл/202301004, Хуулийн этгээдийн нэр
Тендерийг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 15 цаг 30 минутад Монгол Улс, Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж 22, Зоос гоёлын 3 дугаар давхар, 316 тоотод нээнэ.
Тендер хүлээж авах хаяг:
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл Монгол Улс, Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж 22, Зоос гоёлын 3 дугаар давхар, 316 тоот. Холбоо барих утас: 70140166, 99230608