ТХГН-ийн Орчны бүсийн сумдын сургуулийн эко кабинет байгуулах тавилга, компьютер, тоног төхөөрөмжөөр хангах тендер
2023-06-05
ТХГН-ийн Орчны бүсийн сумдын сургуулийн эко кабинет байгуулах тавилга, компьютер, тоног төхөөрөмжөөр хангах тендер
Огноо: 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “ТХГН-ийн Орчны бүсийн сумдын сургуулийн эко кабинет байгуулах тавилга, компьютер, тоног төхөөрөмжөөр хангах”
Тендер шалгаруулалтын дугаар: БОЯБХУАӨДЗТөсөл/202301006
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл эрх бүхий тендерт оролцогчдоос “ТХГН-ийн Орчны бүсийн сумдын сургуулийн эко кабинет байгуулах тавилга, компьютер, тоног төхөөрөмжөөр хангах” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-Сүүлийн 2 жил (2021, 2022)-үүдийн нийт борлуулалтын орлогын нийлбэр нь тендерийн төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна;
-Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2021, 2022 онуудын жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан;
-Тендерийн хамт тендерийн төсөвт өртгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээтэй тендерийн баталгаа ирүүлнэ;
-Сүүлийн 3 жил /2021, 2022, 2023/-д тендерийн төсөвт өртгийн 50 хувьтай дүйцэхүйц үнэ бүхий ижил төстэй барааг аль нэг жилд үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн 2-оос доошгүй гэрээг ирүүлэх шаардлагатай. Гэрээг актуудын хуулбарын хамт ирүүлэх шаардлагатай;
Тендерийн баримт бичгийг албан бичгээр /төлбөр төлсөн баримтын хуулбарыг хавсаргана /хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр хэвлэмэл эсвэл цахим хэлбэрээр 50,000 төгрөгийг дараах дансанд тушааж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн доорх хаягаас худалдан авч болно.
Дансны дугаар: 100900013003
Хүлээн авагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Гүйлгээний утга: БОЯБХУАӨДЗТөсөл/202301006, Хуулийн этгээдийн нэр
Тендерийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 15 цаг 30 минутад Монгол Улс, Улаанбаатар 15160, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, ”Хан-Уул” цамхаг, 1201 тоотод нээнэ.
Тендер хүлээж авах хаяг: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл
Монгол Улс, Улаанбаатар 15160, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, ”Хан-Уул” цамхаг, 1201 тоот. Холбоо барих утас: 70140156, 70140166