bg

Тендерийн урилга

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙН ЭКО БАЙР 35 ШИРХЭГ БАРИХ

2026-06-19

Тендер шалгаруулалтын нэр: Байгаль хамгаалагчийн эко байр 35 ширхэг барих
Тендер шалгаруулалтын дугаар: № БОУАӨЯНТХН/20260901001
 Нийт төсөвт өртөг: 10,640,246,820.00 (Арван тэрбум зургаан зуун дөчин сая хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун хорь) төгрөг
 Багц 1: Баруун Алтайн уулархаг бүс 
        2,116,846,256.0
 Багц 2: Хар ус нуурын бүс                           
2,136,451,695.0
 Багц 3: Увс болон Хяргас нуурын бүс 
    2,136,451,695.0
 Багц 4: Өмнөд говийн бүс                        
  2,419,252,864.0
 Багц 5: Зүүн бүс                                            1,831,244,310.0
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Байгаль хамгаалагчийн эко байр 35 ширхэг барих” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. 

Тендерийн баримт бичгийн үнэ 50,000.0 төгрөгийг доорх дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр тушааснаар худалдан авч болно.
Дансны дугаар: 100900013003
Банк: Төрийн сан банк
Хүлээн авагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
РД: 9085084
Гүйлгээний утга: “Байгаль хамгаалагчийн эко байр 35 ширхэг барих /Хуулийн этгээдийн нэр/



Тендерийн баримт бичиг авах хүсэлт (бичгээр гарган)-ийг төлбөр төлсөн баримтын хамт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар авчирч өгснөөр тендерийн баримт бичгийг ажлын даалгаврын хамт хэвлэмэл болон цахимаар авах боломжтой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
 - Сүүлийн 3 жил [2025, 2024, 2023]-ийн борлуулалтын дундаж орлого нь Захиалагчийн баталсан тендерийн тухайн багцын төсөвт өртгийн 50% (тавин хувь)-с багагүй байна.
 - Сүүлийн 3 он [2025, 2024, 2023]-ы жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлэх;
 - Тендерийн тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 100% (зуун хувь)-с багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг сүүлийн гурван (3) жил [2025, 2024, 2023]-д үндсэн гүйцэтгэгчээр ажилласан 1 (нэг)-ээс доошгүй гэрээг (гэрээ дүгнэсэн актын хамт) ирүүлэх;
 - Тендерийн хамт тухайн оролцож буй багцын үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгааг ирүүлэх;
 - Гадаадын оролцогчид тендер ирүүлэх эрхтэй. Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 Тендерийг 2026 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 11 цаг 30 минутад тендерийн баримт бичгийн ТОӨЗ 28.1-д заасан хаягт нээнэ.

Тендер хүлээж авах хаяг: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, 311 тоот өрөө (Засгийн газрын 2-р байр, Г-блок, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс)

Тендерийг цахимаар ирүүлэхийг хориглоно.