bg

Тендерийн урилга

ГОВИЙН ИХ ДЦГ-ЫН "Б" ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ЦОГЦОЛБОР БАРИЛГА БАРИХ /ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМ/

2026-06-19

Тендер шалгаруулалтын нэр: Говийн Их ДЦГ-ын "Б" хэсгийн хамгаалалтын захиргааны цогцолбор барилга барих /Ховд аймгийн Алтай сум/

Тендер шалгаруулалтын дугаар: БОУАӨЯНТХН/20260901009

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос “ Говийн Их ДЦГ-ын "Б" хэсгийн хамгаалалтын захиргааны цогцолбор барилга барих /Ховд аймгийн Алтай сум/” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. 


Тендерийн баримт бичгийн үнэ 100.000.0 төгрөгийг доорх дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр тушааснаар худалдан авч болно. 
Дансны дугаар: 100900013003 
Банк: Төрийн сан банк 
Хүлээн авагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 
РД: 9085084 
Гүйлгээний утга: “ Говийн Их ДЦГ-ын "Б" хэсгийн хамгаалалтын захиргааны цогцолбор барилга барих /Ховд аймгийн Алтай сум/”, Хуулийн этгээдийн нэр Тендерийн баримт бичиг авах хүсэлт (бичгээр гарган)-ийг төлбөр төлсөн баримтын хамт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар авчирч өгснөөр тендерийн баримт бичгийг ажлын даалгаврын хамт хэвлэмэл болон цахимаар авах боломжтой. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн хугацаанд хүчинтэй байна. 


Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
- Сүүлийн 3 жил [2025, 2024, 2023]-ийн борлуулалтын дундаж орлого нь Захиалагчийн баталсан тендерийн төсөвт өртгийн 50% (Тавин хувь) буюу 3,735,708,308.5 төгрөгөөс багагүй байна.
- Сүүлийн 3 он [2025, 2024, 2023]-ы жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлэх;

- Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 50% (Тавин хувь) буюу 3,735,708,308.5 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг сүүлийн гурван (3) жил [2025, 2024, 2023]-д үндсэн гүйцэтгэгчээр ажилласан 1 (нэг)-ээс доошгүй гэрээг (гэрээ дүгнэсэн актын хамт) ирүүлэх;

- Тендерийн хамт 37,357,083.085 төгрөгийн тендерийн баталгааг ирүүлэх;

- Гадаадын оролцогчид тендер ирүүлэх эрхтэй. Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

- Тендерийн хамт ......₮ төгрөгийн тендерийн баталгааг ирүүлэх; 

- Гадаадын оролцогчид тендер ирүүлэх эрхтэй. Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй. 



Тендерийг 2026 оны 07 -р сарын 27 -ны өдрийн 11 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг 2026 оны 07 -р сарын 27 -ны өдрийн 11 цаг 30 минут-д тендерийн баримт бичгийн ТОӨЗ 28.1-д заасан хаягт нээнэ. 



Тендер хүлээж авах хаяг: Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо , Засгийн Газрын II байрны "Г" корпус, 311
Тендерийг цахимаар ирүүлэхийг хориглоно.