2025-10-24
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт, Зээлийн банк (KfW)-аар дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс зарласан “Их Богдын БЦГ-ын орчны бүсийн нөхөрлөлийг ингэний сүү боловсруулах цехийн тоног төхөөрөмжөөр хангах” № БОЯБХУАӨДЗТөсөл/20250902008 бараа нийлүүлэх тендер шалгаруулалтын тендер хүлээн авах эцсийн хугацаан дотор ирүүлсэн тендерүүд нь Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-д заасныг үндэслэн Захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага, Техникийн тодорхойлолт, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-ны бусад нөхцөл, шаардлагыг хангаагүй тул KfW банкны “Түншлэгч улсуудтай хийх cанхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд зөвлөх үйлчилгээ, ажил, үйлдвэрийн байгууламж, барааны болон зөвлөхийн бус үйлчилгээ худалдан авах ажиллагааны удирдамж”-ын 2.5.15 (2), (3) заалтыг үндэслэн ирүүлсэн бүх тендерүүдээс татгалзаж, тус тендер шалгаруулалт амжилтгүй болсныг мэдэгдэж байна.
Тус тендерийн анх нийтэлсэн зарын цахим холбоос:
- https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1746498106286
- https://www.baccp.mn/ad/detail/137