2023-08-10
МУЗГ, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын “Сэргээн Босголтын Зээлийн Банк”-аар (КfW) дамжуулан Байгаль Орчин, Аялал Жуулчлалын
Яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох - BMZ No.: 2016 67 054, No.: 2018 68 272” төслөөс зарласан “ТХГН-ийн Орчны бүсийн сумдын сургуулийн эко кабинет байгуулах тавилга, компьютер, тоног төхөөрөмжөөр хангах -БОЯБХУАӨДЗТөсөл/202301006” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Хашхан” ХХК-ийн ирүүлсэн тендер KfW банкны “Түншлэгч улсуудтай хийх санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд зөвлөх үйлчилгээ, ажил, үйлдвэрийн байгууламж, барааны болон зөвлөхийн бус үйлчилгээ худалдан авах ажиллагааны журам” болон “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарч, санхүүжүүлэгч байгууллагын журам болон хуулийн 29.1, 29.2-д заасны дагуу гэрээ байгуулах тухай мэдэгдлийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн.
Гэрээний мэдээлэл:
✅Гэрээ байгуулахаар төлөвлөсөн өдөр: 2023.08.11
✅Гүйцэтгэгчийн нэр: “Хашхан” ХХК
✅ Гэрээний хугацаа: Нийлүүлэгч нь гэрээнд дурдсан нэр төрлийн барааг 150 хоногт
буюу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дотор захиалагчид нийлүүлж, угсарч, суурилуулж, шалгаж, хүлээлгэж өгнө.
Гэрээний зорилго:
Төслийн 2, 3 дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ТХГН-ийн орчны бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулиудад байгаль шинжлэлийн хичээлүүдэд хэрэглэгдэх сургалт, судалгааны багаж хэрэгслээр хангах, тэдгээрийг сургалтад хэрхэн ашиглах талаарх гарын авлагаар хангах, хариуцсан багш нарын чадавхыг дээшлүүлэх, сурагчдын экологийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд нь шаардлагатай ЭКО кабинетын тавилга, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг нийлүүлэхэд энэхүү худалдан авах ажиллагааны зорилго оршино.