bg

Тендерийн урилга

Их богдын БЦГ-ын орчны бүсийн нөхөрлөлийг ингэний сүү боловсруулах цехийн тоног төхөөрөмжөөр хангах

2025-09-04

Тендер шалгаруулалтын нэр: Их богдын БЦГ-ын орчны бүсийн нөхөрлөлийг ингэний сүү боловсруулах цехийн тоног төхөөрөмжөөр хангах

Тендер шалгаруулалтын дугаар: БОЯБХУАӨДЗТөсөл/20250902008

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй  Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Их богдын БЦГ-ын орчны бүсийн нөхөрлөлийг ингэний сүү боловсруулах цехийн тоног төхөөрөмжөөр хангах” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичиг авах хүсэлтийг (төлбөр төлсөн баримтын хамт)  бичгээр гарган 50,000.0 төгрөгийг доорх дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр тушааснаар худалдан авч болно.

Дансны дугаар: 100900013003

Банк: Төрийн сан банк

Хүлээн авагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

РД: 9085084

Гүйлгээний утга: BACCP, Их богдын БЦГ-ын орчны бүсийн нөхөрлөлийг ингэний сүү боловсруулах цехийн тоног төхөөрөмжөөр хангах,   Хуулийн этгээдийн нэр

Тендерийн баримт бичиг авах хүсэлт (бичгээр гарган)-ийг төлбөр төлсөн баримтын хамт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар авчирч өгснөөр тендерийн баримт бичгийг ажлын даалгаврын хамт хэвлэмэл болон цахимаар авах боломжтой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 58 хоног дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 2 жил [2024+2023]-ийн нийт борлуулалтын орлого нь тендерийн төсөвт өртгөөс багагүй байна.
  • Сүүлийн 2 жил [2024, 2023]-ийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх;
  • Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 30%-аас багагүй үнэ бүхий ижил төстэй барааг сүүлийн хоёр жил [2024, 2023]-д үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн 2-оос доошгүй гэрээ ирүүлэх;
  • Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 0.5 хувиар тооцож, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 16.1-д заасан валютаар тендерийн баталгааг ирүүлэх;

 Гадаадын оролцогчид тендер ирүүлэх эрхтэй.

 Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 Тендерийг 2025 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 00 минутад тендерийн баримт бичгийн ТОӨЗ 28.1-д заасан хаяг дээр нээнэ.

Тендер хүлээж авах хаяг:

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг 3-р хороо, Б.Шаравын гудамж 6,

“Хан Уул Цамхаг” барилга 12-р давхар, 1201 тоот өрөө

Тендерийг цахимаар ирүүлэхийг хориглоно.