2023-08-18
• Төсөл, арга хэмжээний нэр, дугаар: “Байгаль хамгаалагчийн байрны барилгын нэг маягийн зураг төсөл боловсруулах” №ГШБ-1.03-1123/WBS 1-00-00
• Захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
• Санхүүжүүлэгч: ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк (КfW)
• Төслийн нэр: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл BMZ №201667054, 201868272
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк (КfW)-аар дамжуулан тус яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төслөөс зарлаж буй “Байгаль хамгаалагчийн байрны барилгын нэг маягийн зураг төсөл боловсруулах” №ГШБ-1.03-1123/WBS 1-00-00 зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах гэрээ шууд байгуулах тендерт эрх бүхий хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцохыг сонирхсон хуулийн этгээд нь саналаа ирүүлэхдээ Санхүүжүүлэгчээс тавигдсан шаардлагыг хангасныг нотлох дараах баримт бичгийг хавсаргасан байна. Үүнд:
(1) Хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбар хувь;
(2) Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
(3) Татварын цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт ирүүлэх ба энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь санал нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байх (МУ-ын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байх);
(4) Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
(5) Сүүлийн 2 жил (2021,2022)-д тендерийн батлагдсан төсөвт өртгийн 80%-тай дүйцэхүйц үнэ бүхий ижил төстэй амжилттай хийж хэрэгжүүлсэн хоёроос доошгүй гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх;
(6) Санал болгож буй Зөвлөх багийн мэргэшил, чадвар (Багийн гишүүн тус бүрийн CV, дипломын хуулбар, ажлын туршлага, нотлох баримтын хамт ирүүлэх);
(7) Ажлын даалгавар (TOR)-т хийсэн дүн шинжилгээ, ажлын даалгаврын дагуу санал болгож буй ажлын хуваарь, нарийвчилсан төлөвлөгөө;
(8/ Техникийн санал ирүүлэх маягт (Ажлын даалгаврын 6 дугаар хавсралт дах Маягт: TECH-ийн дагуу);
(9) Санхүүгийн санал ирүүлэх маягт (Ажлын даалгаврын 6 дугаар хавсралт дах Маягт: FIN-ийн дагуу);
(10) Үүрэг биелүүлэх тухай амлалт мэдэгдэл (Ажлын даалгаврын 6 дугаар хавсралт дах Маягт: DoU-ийн дагуу);
Саналыг монгол хэл дээр ирүүлнэ.
Саналыг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цаг дотор Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан саналыг тус өдрийн 10:45 цагт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 1 давхрын уулзалтын өрөөнд нээнэ.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл, Хан Уул Цамхаг барилга, 12-р давхар, 1201 тоот өрөө
Утас: 7014-0156, 7014-0166
Саналыг мэйлээр ирүүлэхийг хориглоно