2023-10-17
Гэрээ шууд байгуулах төсөл, арга хэмжээний нэр, дугаар: “ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТЭД ТҮГЭЭХ КОНТЕНТ БОЛОВСРУУЛАХ, ТАНИЛЦУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ”
Тендер шалгаруулалтын код: БОЯБХУАӨДЗТөсөл/202309027
Захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Санхүүжүүлэгч: ХБНГУ-ын Сэргээн босголт, Зээлийн банк (КfW)
Төслийн нэр: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл BMZ №201667054, 201868272
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк (КfW)-аар дамжуулан тус яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төслөөс зарлаж буй “Төслийн үйл ажиллагааг олон нийтэд түгээх контент боловсруулах, танилцуулах зөвлөх үйлчилгээ” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах гэрээ шууд байгуулах тендерт эрх бүхий хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.
Тус зөвлөх үйлчилгээний зорилго: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулан тусгай хамгаалалттай газар нутгийн онцлог, хүн байгаль, зэрлэг ан амьтантай зөв зохистой харилцааг олон нийтэд сурталчлах түгээх, байгаль хамгаалагчийн ажлын онцлог, тулгамдаж буй асуудлын тухай бодит мэдээллээр хангах ажлын хүрээнд богино буюу 5 минутын 4 контент, урт хувилбар буюу 4 богино контентуудыг нэгтгэсэн 15 минутын 1 контент, 1 минутын 8 ширхэг рийл/REEL хийн сошиал идэвхжүүлэлт хийх. Өргөн нэвтрүүлгийн 2 телевизээр богино болон урт 5 контентыг нэвтрүүлэх юм.
Тендерт оролцогч хуулийн этгээд нь саналаа ирүүлэхдээ Санхүүжүүлэгчээс тавигдсан шаардлагыг хангасныг нотлох дараах баримт бичгийг хавсаргасан байна.
Үүнд:
(1) Хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас хийсэн хуулбар хувь;
(2) Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
(3) Татварын цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт ирүүлэх ба энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь санал нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байх (МУ-ын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байх);
(4) Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
(5) Сүүлийн 2 жил (2021, 2022)-д тендерийн батлагдсан төсөвт өртгийн 50%-тай дүйцэхүйц үнэ бүхий ижил төстэй амжилттай хийж хэрэгжүүлсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх;
(6) Санал болгож буй зөвлөх багийн ажилчидын гүйцэтгэх үүрэг, мэргэшил, чадвар, туршлагын талаар мэдээлэл ирүүлэх; Багийн гишүүн тус бүрийн (найруулагч, сурвалжлагч, зураглаач) CV, дипломын хуулбар, ажлын туршлагын талаар мэдээлэл ирүүлэх;
(7) Техникийн болон санхүүгийн санал бэлдэх /ажлын даалгаврын дагуу бэлдэх/
• Ажлыг гүйцэтгэх аргачлал /дэлгэрэнгүй/
• Ажлын хуваарь, төлөвлөгөө /дэлгэрэнгүй/
• Санхүүгийн санал (Маягт №2) -ийн дагуу, санхүүгийн саналын задаргаа /дэлгэрэнгүй/
Үүрэг биелүүлэх тухай амлалт мэдэгдэл (Ажлын даалгаврын Маягт №1 -ийн дагуу);
(9) Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл хүргүүлэх;
Жич: Тендерт оролцогч компаниуд нь гэрээ шууд байгуулах тендерийн урилга дээрх үндсэн 9 шаардлага болон ажлын даалгаврын шаардлагуудыг хангасан тохиолдолд бага үнийн аргаар зөвлөхийг сонгон шалгаруулна. Саналыг Монгол хэл дээр ирүүлнэ.
Тендер хүлээж авах болон нээлт хийх хаяг:
Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан саналыг тус өдрийн 14 цаг 30 минутад Монгол Улс, Улаанбаатар 15160, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, ”Хан-Уул” цамхаг, 1201 тоотод нээнэ. Утас: 70140188, 70140166