bg

Хүний нөөцийн сонгон шалгаруулалт

"БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ХУУЛИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

2023-10-19

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сэргээн босголт зээлийн банк (KfW)-аар дамжуулан "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II" төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Тус төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Хуулийн ажилтан сонгон шалгаруулж авна. Ерөнхий шаардлага: Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ конвенци, ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Тусгай гэрээний дагуу төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана. А. Ажлын цар хүрээ (i) Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ хууль, конвенци ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу төслийн үндсэн бичиг баримт, логик хүрээнд үндэслэн төслийн бүхий л үйл ажиллагааг хууль журамд нийцүүлэн шийдвэрлүүлэх; (ii) Төслийн хүрээнд байгуулагдаж буй ажлуудын гэрээ, төслийн дотоод үйл ажиллагаатай холбоотой гэрээ, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн ажилтан нарын хөлсөөр ажиллах гэрээг байгуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх; (iii) Төслийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам болон холбогдох байгууллагатай холбоотой баримт бичиг, хууль эрх зүйн зохицуулалт шаардсан албан бичгүүдийг боловсруулах, хянах, албажуулах, батлуулах; (iv) Шүүх болон бусад хууль хяналтын байгууллагад төслийн эрх ашгийг хамгаалах, төслийг төлөөлөн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр оролцох; (v) Төслийн ерөнхий менежмент, бусад үйл ажиллагааг тасралтгүй явуулах, өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх; (vi) Хамтран ажиллах байгууллага, харилцагчидтай харилцах, албан баримт бичгийн баталгаажуулалтад дэмжлэг үзүүлэх; (vii) Бусад холбогдох ажилд туслах. Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага Ажилд горилогч нь дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд: • Хуульч, эрх зүйч мэргэжлээр магистрын зэрэгтэй байх; • Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Олон улсын төсөл хөтөлбөрт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан туршлагатай байх; • Монгол хэлний аман болон бичгийн өндөр, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй • Компьютерын сайн чадвартай, интернэт болон дотоод сүлжээ, компьютер технологийн чадвар эзэмшсэн байх, MS Office (Word, Excel, Publisher гэх мэт); • А3-ын гэрчилгээтэй бол давуу тал; • Ажлаа төлөвлөж, зохион байгуулах, өндөр бүтээмжтэй ажиллах чадвар; • Хэл яриа, бичиг баримт боловсруулах чадвар (гар бичмэл, нэр томьёо, товчлол тэмдэглэгээг ойлгож тайлах, бичиж боловсруулах, албан бичгийг архивлах, бусдыг сонсдог, харилцааны соёлтойгоор хамтран ажиллах чадвар бүхий г.м); • Багаар болон хөдөө орон нутагт ажиллах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх. В. Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ: • Шалгаруулалтад оролцохыг хүссэн захидал; • CV (англи хэл дээр) болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр); • Диплом, гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан); • Англи хэлний мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ; • Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны тодорхойлолт. Үүнд: мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II” төслийн албан өрөөнд (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Шаравын гудамж, Хан-Уул цамхаг, 1201 тоот өрөөнд) 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12.30 цагаас өмнө хүргүүлнэ үү. Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70140166 дугаартай утсаар холбогдоно уу. Анхаарах зүйлс: • Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй. • Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй. • Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, (i) сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх, (ii) ярилцлагын үеэр ажлын туршлага, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.