bg

Тендерийн урилга

Хяргас нуурын БЦГ-ын (Увс аймгийн Завхан сум) орчны бүсэд бирвааз (гатлага онгоц) барих хэрэгцээ шаардлага, үзэл баримтлалыг боловсруулах

2024-09-26

  • Төсөл, арга хэмжээний нэр, дугаар: “Хяргас нуурын БЦГ-ын (Увс аймгийн Завхан сум) орчны бүсэд бирвааз (гатлага онгоц) барих хэрэгцээ шаардлага, үзэл баримтлалыг боловсруулах” №БОЯБХУАӨДЗТөсөл / 20240904017
  • Захиалагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
  • Санхүүжүүлэгч: ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк (КfW)
  • Төслийн нэр: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл BMZ №201667054, 201868272

               Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банк (КfW)-аар дамжуулан тус яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс “Хяргас нуурын БЦГ-ын (Увс аймгийн Завхан сум) орчны бүсэд бирвааз (гатлага онгоц) барих хэрэгцээ шаардлага, үзэл баримтлалыг боловсруулах” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах гэрээ шууд байгуулах тендерт эрх бүхий хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч хуулийн этгээд нь чадавхын шаардлагыг хангах дараах  нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  • Хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбар хувь;
  • Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
  • Татварын цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт ирүүлэх ба энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь санал нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байх. МУ-ын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байх;
  • Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
  • Сүүлийн 2 жил (2022, 2023)-д тендерийн батлагдсан төсөвт өртгийн 80%-тай дүйцэхүйц үнэ бүхий ижил төстэй зөвлөх үйлчилгээг амжилттай хийж хэрэгжүүлсэн ажлын хоёроос доошгүй гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх;
  • Тендерт оролцогч хуулийн этгээдийн санал болгож буй багийн танилцуулга;
  • Санал болгож буй зөвлөх багийн мэргэшил, чадвар (Санал болгож багийн ахлах болон гишүүн тус бүрийн CV, дипломын хуулбар, ажлын туршлага зэрэг нотлох баримтыг ирүүлэх);
  • Ажлын даалгавар (TOR)-т хийсэн дүн шинжилгээ, ажлын даалгаврын дагуу санал болгож буй ажлын хуваарь, календарчилсан төлөвлөгөө;
  • Техникийн санал ирүүлэх маягт /Маягт: TECH-ийн дагуу/;
  • Санхүүгийн санал ирүүлэх маягт (Маягт: FIN 1 болон FIN 2-ийн дагуу); Зөвлөхийн ирүүлэх үнийн саналд зөвлөхөд төлөх бүх зардал, ашиг, мөн түүнчлэн зөвлөхөд ноогдох НӨАТ-с бусад дотоодын бүхий л татвар, төлбөр, хураамж багтсан байна.
  • Үүрэг биелүүлэх тухай амлалт мэдэгдэл (Маягт: DoU-ийн дагуу);
  • Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл;

 

Төслийн цахим хаяг (piubaccp@gmail.com)-аар тендерт оролцох хүсэлтээ ирүүлснээр тус тендерийн ажлын даалгаврыг цахимаар авах мөн төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар ирж хэвлэмлээр авах боломжтой. 

Саналыг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10:00 цаг дотор Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тус өдрийн 10:30 цагт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн уулзалтын өрөөнд нээнэ.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III”  төсөл

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 3-р хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан Уул Цамхаг” барилга, 12-р давхар, 1201 тоот өрөө. Утас: 7014-0188

 

Саналыг цахимаар ирүүлэхийг хориглоно.