bg

Байгаль орчны байгууллагуудын менежментийг дэмжих

Байгаль орчин, нийгмийн менежментийн бодлого (БОНМБ) нь “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II болон III-р үе шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд төслийн үр дүнг сайжруулах, байгаль орчин, нийгмийн аливаа болзошгүй сөрөг эрсдэл, нөлөөллийг тодорхойлоход чиглэсэн баримтлах стандарт арга хэмжээ юм.


Төслийн үйл ажиллагааны хүрээнд одоогийн газар ашиглалтын байдалд гарах тодорхой өөрчлөлт нь нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт нөлөөлж болох буюу орон нутгийн иргэдийн одоогийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх боломжтой юм. Иймд, эдгээр үйл ажиллагаанаас хамаарах байгаль орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлэх эрсдэл болон нөлөөллийг бууруулахын тулд БОНМБ-д тодорхойлогдсон төслийн нэгдсэн стандарт арга хэмжээг холбогдох журмын дагуу хэрэгжүүлэх юм.

Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө (БОНМТ)-г гүйцэтгэгч байгууллага нь боловсруулж улмаар тус боловсруулсан БОНМТ-г төслийн хэрэгжилтийн зөвлөх баг болон төсөл хэрэгжүүлэх нэгж нь Германы сэргээн босголт, зээлийн банкны бага хэмжээний барилгын ажилд зориулсан шаардлага, стандарт болон холбогдох загварын дагуу хянана. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ)-г Германы сэргээн босголт, зээлийн банк болон Дэлхийн Банкны шаардлагын хүрээнд боловсруулах бөгөөд Германы сэргээн босголт, зээлийн банкаар хянагдаж батлагдана.


БОНМБ нь төслийн үйл ажиллагааг Монгол Улсын байгаль орчин, нийгмийн бодлого, хууль тогтоомж, түүнчлэн Германы сэргээн босголт, зээлийн банкны тогтвортой байдлын удирдамж, мөн Дэлхийн Банкны байгаль орчин, нийгмийн 1-ээс 10 дугаар стандартын шаардлагуудыг ханган хэрэгжүүлэх зорилгын хүрээнд боловсруулсан болно.